Өдгөө 35 настай хагас хамгаалагч энэ улирлыг дуусгаад Катарын клубт очих бөгөөд гэрээний хугацаанд 10 сая еврогийн цалин авах юм байна.
Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Испанийн хагас хамгаалагч Катарын клубт тоглохын хажуугаар ”Aspire” академид дасгалжуулагчийг эрх авахаар сурах гэнэ.
Ла Масиагийн академиас төрөн гарч ирсэн Чави Эрнандес 1998 оноос хойш Барсагийн үндсэн багт тоглох болсон юм.
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг тэрээр Барселонагийн оргил амжилтын гол түлхүүрүүдийн нэг байсан бөгөөд Камп Ноуд байх хугацаандаа Ла лигт 7, Копа дель Рейд 2, мөн Аваргуудын лигт 3 удаа түрүүлээд байна.
Түүнчлэн Чави Испанийн шигшээ багийн төлөө 133 тоглолтод оролцон 2008, 2012 онуудад Европын аварга, 2010 онд дэлхийн аварга болж байв.
Катарын клубт тоглох хугацаандаа дасгалжуулагчийн академи дүүргэх тэрээр хэдэн жилийн дараа Европын хөлбөмбөгт дасгалжуулагчийн хувиар эргэн ирэх нь дамжиггүй биз ээ.