Өнгөрсөн оны сүүлээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж байсан Apple-ийн 2011 оноос хойшхи түүх яах аргагүй Тим Күүктэй холбоотой. Тэгвэл Fortune сэтгүүлд бичсэнээр Күүк өөрийн бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлах шийдвэр гаргасан гэжээ.
Cайн үйлсийн төлөө ажиллана гэдэг зүгээр нэг чек бичээд өгдөг ажил биш
Өнөөдрийн байдлаар түүний хөрөнгө 785 сая ам. доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд 10 настай ач хүүгийнхээ/дүүгийнх нь хүүхэд болов уу/ коллежийн төлбөрийг төлж дуусмагц буяны санд хандивлана гэсэн байна.
Fortune-д бичсэнээр түүнд 120 сая ам. доллартой тэнцэх Apple-ийн хувьцаа байгаа бол 665 сая ам. доллароор үнэлэгдэх дамжуулах боломжгүй хувьцаа байгаа аж.
Хэдийгээр олон тэрбум доллартой Билл Гейтс, Марк Цукербергийг гүйцэх хөрөнгө байхгүй ч Тим Күүк ийнхүү бүх хөрөнгөө хандивлана гэдэг бас л том алхам. Түүнчлэн Күүк компанийг удирдах болсныхоо дараа олон нийтэд хандсан зүйлс их ярьдаг болжээ.
Тэрээр байгаль орчны төлөө санаа зовниж, иргэний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг. Саяхан өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан тэрээр ЛГБТ хүмүүсийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох ёстой талаар илтгэл хүртэл тавьж байв.
Fortune сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хандивлаж байгаа мөнгөө ямар нэг тусгайлсан салбарт хандивлахыг бодохгүй байна. Учир нь сайн үйлсийн төлөө ажиллана гэдэг зүгээр нэг чек бичээд өгдөг ажил биш харин хэрэгтэй нэгнийг хайж олох гэдгийг ойлгуулах гэсэн юм” гэжээ.
Эх сурвалж: fortune.com