Өнөөдөр “Хувьцаа эзэмшигчдийн хурал ба тэдгээрийн эрх" сэдвийн хүрээнд “Олон улсын туршлага ба Монголын өнөөгийн байдал” хурал, хэлэлцүүлэг боллоо.
Компанийн засаглалын Үндэсний зөвлөлөөс санаачилсан тус хурлыг Олон улсын санхүүгийн корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж хамтран зохион байгуулжээ.
Энэхүү хурлыг хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн итгэх итгэл алдарсантай холбоотойгоор, нөгөөтэйгүүр ХК-иуд ил тод мэдээллэхгүй, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах тал дээр дорвитой ажил хийхгүй байгаагаас хувьцаа худалдаж авах, хөрөнгө оруулалт хийх сонирхол буурсантай холбоотойгоор зохион байгуулсан байна.
Хувьцаа эзэмшигчид нь өөрсдийн эрх, үүргийг сайн мэддэггүйг, хувьцаа эзэмшиж байгаа компанийн талаархи мэдээлэл хомс, хувьцаа эзэмшигчдийн хуралд хэрхэн яаж оролцох талаар туршлага тааруу байдаг гэнэ.
Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн, Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “СЗХ-ны зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг нь хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлд оролцогчдын эрхийг хамгаалах асуудал.
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг амжилттай зохион байгуулах нь хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхүүдийн хэрэгжилтийг хангах чухал арга зам юм. Монголын компаниудын ХЭ-дийн хурлын чанар сайжирч байгаа боловч энэхүү семинар нь манай компаниудад тулгарсаар байгаа бэрхшээлтэй асуудлуудыг шийдэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Туен Нгуен “Компанийн сайн засаглал нь Монгол Улс шиг хөгжиж буй зах зээлд хамгийн их хэрэгтэй зүйл. Сайн засаглалтай байснаар Монголын компаниудад хөрөнгө оруулагч, түнш, санхүүжилт илүү хүртээмжтэй болно” гэлээ.
Харин Монголын хөрөнгийн биржийн Компанийн засаглал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Мөнхтуяа "Хэчнээн асуудал байгаа ч сайн компаниуд байна.
Тэдний үлгэр жишээгээр ажиллах практикийг бий болгох хэрэгтэй.
Хөрөнгийн бирж үндсэн үйл ажиллгаанаас гадна компанийн засаглалын талаар зөвлөгөө өгөх дэмжлэг үзүүлэх нэгжүүд бий болгосон.
Компанийн засаглал хариуцсан мэргэжилтнүүдтэй. Тэд хуулийн хэрэгжилтийг хангуулахаас гадна ашиг тусыг мэдрүүлэх талаас нь ажиллана" гэлээ.
Санхүүгийн Зохицуулах Хороонны Хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамц "СЗХ дангаараа хувьцаа эзэмшигчдийг хамгаалах бололцоо тааруу. Учир нь хөрөнгө оруулагчид, даатгалын компаниуд, харилцагч нар маш олон.
СЗХ-ны чиг үүрэг нь хувьцаа эзэмшигчдийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Хоёрдугаарт, компанийн засаглалын зөвлөл ажиллаж байгаа. Зөвлөлийн хүрээнд загвар стандартыг дагаж мөрдүүлдэг.
Гуравдугаарт, эрх ашиг нь зөрчигдсөн хувьцаа эзэмшигчдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэдэг. Гэвч практик дээр хувьцаа эзэмшигчийн эрх бүрэн хамгаалагдаж байна уу гэвэл бас дутагдалтай байна" гэлээ.
Хувьцаа эзэмшигчидтэй холбоотой тулгамдаж байгаа асуудлууд:
- Бүртгэлтэй хувьцаат компаниудын ихэнх нь ашиггүй ажилладаг, ашигтай ажилладаг компанийн тоо цөөн, ашгийн хэмжээ бага.
- Хувьцаа эзэмшигчид эрхээ мэддэггүй, эрхийн хэрэгжилт муу
- Том хувьцаа эзэмшигчид, ТУЗ, удирдлага нь компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх тэгш байдлыг хангуулахдаа тааруу
- Хөрөнгийн зах зээлийг хянах зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болон зохицуулагч нь мэдээ, тайланг цаг хугацаанд гүйцэтгэх, ирүүлэх тухай шаарддаг ч үүнийг хөрөнгийн зах ээлийг хөгжүүлэх хүчин зүйл талаас нь ойлгож хэрэглэдэггүй.
- Компаниуд ч хөрөнгө оруулагчид ч хөрөнгийн биржид бүртгэлтэй байхын давуу талыг ойлгодоггүйгээс ач холбогдол өгдөггүй.
- Ногдол ашгийн татвар авч эхэлсэн нь ногдол ашиг тараах сонирхлыг бууруулж, зардлаа өсгөхөд чиглэж байдаг. ХК-ийн хувьд хөрөнгийн зах зээл дэх зохицуулалт нь ажиллагаа ихтэй, зардалтай байдаг
Иймд хувьцаа эзэмшигчид эрхээ хэрэгжүүлж, хуралд оролцож хөрөнгө оруулсан хувьцаат компанидаа хяналт, хариуцлагын механизмийг хэрэгжүүлж идэвхитэй хувьцаа эзэмшигч байж чадвал хөрөнгийн зах зээлээр хөрөнгө босгох хувьцаат компаниуд ч нэмэгдэж, илүү хариуцлагатай ажиллах нөхцөл бололцоо бий болно гэв.