Дундговь аймгийн Адаацаг, Орхон аймгийн Жаргалант, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Булган аймгийн Баяннуур суманд зургаан үхэр, үнэг, нохой галзуу өвчнөөр өвчилжээ. Мэргэжлийн байгууллагынхан тухайн газруудад хязгаарлалтын дэглэм тогтоосон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ГАЛЗУУ ӨВЧНӨӨС ЯАЖ СЭРЭМЖЛЭХ ВЭ?
Халдвар дамжих зам: Халдварын эх үүсвэр нь галзуурсан чоно, нохой, тэдэнтэй хавьталд орж хазуулсан гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтад болно. Галзуугийн вирус нь шавьж идэгч болон цус сорогч нисдэг багваахайн төрөлд хамаарах амьтдын дунд нэгээс нөгөөд дамжин байгалийн голомт үүсгэн оршино.
Ялангуяа хярс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад тал хээрийн бүсэд галзуугийн байгалийн голомт болно. Гэрийн тэжээвэр амьтдаас галзуу өвчинд хамгийн их мэдрэмтгий нь нохой, үхэр, хонь, адуу, гахай байдаг. Галзуугийн гаралт намар махчин амьтдын үр төл томорч сүрэг шинээр бий болох, тэжээлийн хомсдол бий болсон өвөл хаврын улиралд ороо нь орж олноороо бөөгнөрөн сүрэглэх үед ихэснэ. Харин суурин газрын үед өвчний эпизоот нь золбин нохой, муурны дунд явагдана.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Галзуугийн вирус нь гадаад орчинд тэсвэргүй, халаалт, нарны шууд тусгал, хэт ягаан туяаны үйлчилгээ, хлорамин, лизол, сод, марганц хүчлийн кали, 0.1 хувийн давсны хүчлийн, 4 хувийн борын хүчлийн, 0.1 хувийн формалины уусмалд нэг минутын дотор үхнэ.
23 градуст 28-53 өдөр, 50 градуст 1 цаг, 60 градуст 5-10 минут, 70 градуст халдварлах чанараа алдах бол малын хүүр, сэг зэмэнд 5-90 хоногийн турш халдварлах идэвхээ хадгална.
Тэмцэх сэргийлэх арга хэмжээ: Галзуу өвчин гарсан үед мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар хот айлд хорио цээрийн дэглэмийг тогтоож хэрэгжүүлнэ.
Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг: Галзуу өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон үед орон нутгийн чанартай харуул хамгаалалт гаргах, малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах болон чоно, нохойд ноцуулсан өвчтний талаарх мэдээллийг хүлээн авсан бол хүн эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хүн хүчийг дайчлан галзуурсан нохой, чоно, үнэгийг олж, устгах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх, хот суурин газарт харьяалах эзэнгүй, золбин нохой, муурыг устгах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
Тогтоосон хорио цээрийн дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал эдгэрсэн буюу мэдрэмтгий сүрэгт вакцин таригдсанаас хойш 14 хоногийн дараа бүх малд эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн, хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах арга хэмжээг авч ажиллана.
Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг: Чоно, үнэг мал руу дайрч ноцсон тохиолдол гарсан, галзуу өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн талаар өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэж, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх, нохой, муурыг тогтмол уяатай байлгах, тогтоосон хугацаанд галзуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах
Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг: Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох, галзуугийн халдвар орсон /галзуу нохой, чононд хазуулсан буюу галзуурсан мал, амьтан бүхий/ суурийн бүх малд толгой дараалан үзлэг хийж шархтай мал, амьтдыг ялган гурав хоногийн дотор нядлуулах, галзуурсан буюу галзуу чонотой ноцолдсон, шарх авсан нохой, муурыг устгах,
Эмнэл зүйн шинж илрээгүй, ямар нэг байдлаар халдлагад өртөөгүй, шарх шалбархайгүй халуунгүй эрүүл малд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих,
Өвчин гарсан сум, баг, хот айлд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, өвчтэй мал байсан хашаа, саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх, гаднаас ирсэн малыг 21 хоногийн хугацаанд тусгай хорионд байлгаж шаардлагатай шинжилгээг хийлгэж ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.