Магадгүй энэ зураг дээр байгаа машин дэлхий дээрх хамгийн “Царай муутай” машинууд нэг байж болох юм. Гэхдээ маш их ур ухаан орсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь Хятадууд бага зардлаар, бүрэн ажиллагаатай автомашин хэвлэхийг хүссэн, хүрсэн аж.
Энэ машины нийт үнэ 1770 ам. доллар
Саняа Сихай гэх компани энэхүү машины их биеийг гурван хэмжээст хэвлэгчээр бүтээхийн тулд сар хагасын хугацаа зарцуулжээ. 500 килограмм жин татах, 3,6 метрийн урттай, 1,63 метрийн өргөнтэй энэ машины нийт үнэ 1770 ам. доллар.
Хамгийн гол нь машин 40 км/цагийн хурдтай явдаг гэнэ. Гэхдээ үүнийг Local Motors-ын машинтай харьцуулбал утгагүй хэрэг болно. Учир нь 2014 оны есдүгээр сард компанийн танилцуулж байсан, хоёр хүний суудалтай Страти машиныг хэвлэхийн тулд 44 цаг, угсрахад дөрвөн өдөр зарцуулж байжээ.
Түүнчлэн Страти машины бүх эд ангийг хэвлэж гаргасан гэдгээрээ онцлог. Харин үнийн хувьд 18000-34000 ам. долларын хооронд хэлбэлзэнэ гэж таамаглаж байгаа. Саяхан бүхэл бүтэн байшин хэвлэж байсан бол одоо Хятадууд машин хэвлэж эхэлжээ.