Энэ сарын 24-нд Германын Germanwings компанийн Airbus A320 онгоц Барселонагаас Дюссельдорф хотыг чиглэн нисэж явахдаа Францын өмнөд бүс нутагт буюу Альпийн нуруунд осолдлоо. Тус онгоцонд 150 хүн сууж явсан бөгөөд тэдний 144 нь зорчигч 6 нь нисэх багийн гишүүн байжээ. Харамсалтай нь ослоор нэг ч хүн амьд гарч чадсангүй. A320 онгоцыг туслах нисгэгч Андреас Любиц санаатайгаар сүйрүүлсэн гэж Францын прокурорын газраас мэдээлэв. Шинжээчид нисгэгчийн бүхээг дэх нислэгийн өгөгдөхүүн бичигчийг шинжилсний дараа ийм дүгнэлтэд хүрээд байгаа гэсэн юм. Осол болохоос өмнө онгоцны ахлах нисгэгч нислэгийн бүхээгийг орхин гарсан. Үүний дараа нислэгийн жолоодлого туслах нисгэгчийн гарт байсан бөгөөд энэ үеэр онгоцыг доошлуулах удирдлагын товчлуурыг дарсан байх гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Ямартай ч тус онгоцны туслах нисгэгч Андреас Лубитц хэдэн жилийн өмнө сэтгэл санааны хямралд орж, сэтгэл мэдрэлийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд улмаар хэсэг хугацаанд сургуулиасаа завсарлага авахад хүрч байсан удаатай аж.
Сингапур үндэстний эцэг гэгддэг Ли Куан Ю 92 насандаа хорвоог орхилоо. Тэрбээр уушгины хатгалгааны улмаас өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас хойш Сингапурын Төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан юм. Сингапур улс орны удирдагч нас барсантай холбогдуулан тус улсад долоо хоногийн гашуудал зарлав. Ли Куан Ю ядуу Сингапурыг “Азийн бар” болтол хөгжихөд асар их үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд 1959 онд Сингапур тусгаар тогтнолоо зарласнаас хойш тус улсын Ерөнхий сайдын албыг 31 жил хашжээ. Сингапурчууд түүнийг эгэлгүй, бурхан шиг шүтдэг байжээ.
Бээжингийн эрх баригчид хотын агаарын бохирдолтой тэмцэх бодлогын хүрээнд томоохон нүүрсний цахилгаан станцуудаа хааж эхэллээ. Хятадын нийслэлд нүүрсний дөрвөн том цахилгаан станц үйл ажиллагаа явуулдаг байсан юм. 2014 оны долдугаар сард эхний цахилгаан станцаа хаасан бол өнгөрсөн долоо хоногт хоёрыг нь хаажээ. Харин хамгийн сүүлчийн томоохон нүүрсний цахилгаан станцаа 2016 онд хаана гэсэн шийдвэрийг хотын эрх баригчид энэ сарын 25-нд зарлалаа. Харин эдгээрийн оронд агаарын бохирдол үүсгэдэггүй, байгалийн хийн дөрвөн цахилгаан станц ашиглах бөгөөд нүүрсний цахилгаан станцтай харьцуулахад 2.6 дахин их эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай аж.
Энэ сарын 26-наас эхлэн Саудын Арабаар ахлуулсан Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Бахрейн, Катар зэрэг 10 улсын эвсэл Йемен дэх шийт босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэллээ. Шийт босогчдын бүлэглэлийн эсрэг Саудын Араб тэргүүтэй эвсэл агаараас цохилт өгсөөр байгаатай холбоотойгоор Йемений Ерөнхийлөгч Абдрабух Мансур Хади эх орноосоо дүрвэсэн гэж эх сурвалжууд мэдээлэв. Сануулахад 2014 оны наймдугаар сараас хойш Йемен улс дотоод хямралтай байгаа. Улмаар энэ оны нэгдүгээр сард "Ансар Аллах"-ын зэвсэгт бүлэглэлийнхэн ерөнхийлөгч болон засгийн газрыг хүчээр огцруулсан билээ.
Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн отгон хүү ОХУ-ын Эрхүү мужийн Байгаль нуурын мөсөн дээр явж байхдаа машинтайгаа живж амиа алджээ. Түүнийг энэ сарын 23-нд Севастополь хотын цэргийн оршуулгын газар нутаглуулсан юм. Сануулахад тэрбээр ОХУ-д Виктор Давыдов гэдэг нэрээр зорчиж явсан бөгөөд Давидова гэдэг нь экс ерөнхийлөгч Виктор Януковичийн эхнэрийн ээжийнх нь нэр байжээ.
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт хий алдагдсаны улмаас хүчтэй дэлбэрэлт болж, гурван барилга нуран 19 хүний гэмтэж бэртсэн том осол гарлаа. Эдгээрээс гурван хүний биеийн байдал хүнд байгаа аж. Пүрэв гарагийн үдээс хойш дөрвөн барилгыг дамнан гарсан галыг унтраахаар 200 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Гал гарахын өмнө барилгад хийгээр ажилладаг хэрэгслүүдийг суурилуулж байсан аж. Дэлбэрэлтийн улмаас Япон зоогийн газар байрладаг барилгад гал гарч, улмаар зэргэлдээх барилгууд руу маш хурдан тархжээ.
Үндэсний портал Gogo.mn Цөмийн цахилгаан станц, цөмийн эрчим хүч зэрэг сэдвээр цуврал нийтлэлүүдийг хүргэж байгаа билээ. Цөмийн хаягдал нь асар их хортой, цацраг идэвхт бодис бөгөөд анагаах ухаан, батлан хамгаалах салбар болон эрчим хүч үүсгэх Цөмийн цахилгаан станцуудаас ялгардаг. Түүнчлэн маш олон төлөвт байх боломжтой. Зарим нь хийн төлөвт байхад зарим нь шингэн эсвэл бүр хатуу төлөвт шилждэг. Харин тухайн түлшийг ямар зорилгоор ашигласнаас шалтгаалан цацрагийн хэмжээ нь хэдэн цагаас хэдэн зуун мянган жил хадгалагддаг аж. Эцэст нь цөмийн хаягдлыг байгальд булшилснаар байгаль орчинд хор хөнөөл учруулах магадлал өндөртэй. Энэ долоо хоногт Цөмийн хаягдлыг энгийнээр тайлбарлах нь нийтлэлийг хүргэсэн бөгөөд сонсох хувилбартай нь хүлээн аваарай.
Энэ сарын 24-нд Сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөр тохиов. Сүрьеэгийн тархалтын эрсдэл 1993 онд ДЭМБ-аас энэ өвчнийг дэлхийн аюултай өвчний нэг гэж зарлахад хүргэсэн юм. Тэгвэл өдгөө дэлхий дахинд сүрьеэгийн өвчлөл хэр байна, үүнд ямар хүмүүс ихээр өртөж байгаа вэ, сүрьеэгийн эсрэг вакцины хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Amazon Cloud-ын хязгааргүй хэрэглээ жилийн 60 ногоон боллоо. Амазоны санал болгож байгаа шинэ үйлчилгээ өнөөдөр зах зээл дээрх бусад ямар ч компанитай харьцуулахааргүй хямд аж. Та хязгааргүй хэмжээгээр зураг хадгалах үйлчилгээг ЖИЛИЙН 12 ам. доллароор авч болох бол олон төрлийн датаг хязгааргүй хэмжээгээр хадгалах үйлчилгээг ЖИЛИЙН 60 ам. доллароор худалдан авна. Дээрээс нь энэ хоёр үйлчилгээг эхний ээлжид гурван сар туршилтаар ҮНЭГҮЙ ашиглаарай гэжээ.
Жил бүр уламжлал болгон зохиодог Facebook-ийн “F8 хөгжүүлэгч нарын чуулга” энэ сарын 26-27-нд боллоо. Хэдийгээр аппликейшн бүтээгч, хөгжүүлэгч нарт ихэнх мэдээлэл нь ханддаг ч гэсэн Facebook-ийн хэрэглэгчдэд хамаатай олон зүйлс яригдсныг ЭНД дарж уншина уу.
Энэ сарын 25-нд БНХАУ-ын Шанхай хотод 105 дахь удаагийн Уран гулгалтын ДАШТ эхэллээ. Тэмцээн 28-нийг хүртэл үргэлжлэх юм. Энэ жилийн дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, бүжгийн гэсэн 3 төрөлд өрсөлдөхөөр дэлхийн 37 орны 160 тамирчин хүрэлцэн иржээ. Эдгээрээс ОХУ 17 буюу хамгийн олон уран гулгагч оролцуулж байгаа улс болж байна. Харин Армени, Гүрж, Хонконг, Казакстан, Литва, Голланд, Норвег, Словани, Узбекстан гэсэн улсууд хамгийн бага буюу тус бүр 1 уран гулгагчтай иржээ. Дэлхийн аваргыг зохион байгуулж буй БНХАУ 11 уран гулгагчтай оролцож байна.
Өдгөө 35 настай Испанийн хагас хамгаалагч Чави Эрнандес Катарын Аль Садд клубтай гурван жилийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд 10 сая еврогийн цалин авах юм байна. Ла Масиагийн академиас төрөн гарч ирсэн Чави Эрнандес 1998 оноос хойш Барсагийн үндсэн багт тоглох болсон юм. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг тэрээр Барселонагийн оргил амжилтын гол түлхүүрүүдийн нэг байсан бөгөөд Камп Ноуд байх хугацаандаа Ла лигт 7, Копа дель Рейд 2, мөн Аваргуудын лигт 3 удаа түрүүлээд байна. Түүнчлэн Чави Испанийн шигшээ багийн төлөө 133 тоглолтод оролцон 2008, 2012 онуудад Европын аварга, 2010 онд дэлхийн аварга болж байв. Катарын клубт тоглох хугацаандаа дасгалжуулагчийн академи дүүргэх тэрээр хэдэн жилийн дараа Европын хөлбөмбөгт дасгалжуулагчийн хувиар эргэн ирэх нь дамжиггүй биз ээ.