-Тэд 1.000.000 тонн баяжмал үйлдвэрлэж, экспортоллоо-
Монголын эдийн засгийн хүндрэлийн шалтгааныг “Оюутолгой”- н бүтээн байгуулалтын II шат гацсантай холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Хэрэв томоохон хөрөнгө оруулалтыг орлох далд уурхайн эхний ээлжийн санхүүжилт болох 4.5 тэрбум ам.доллар орж ирвэл валютын ханш тогтворжиж, эдийн засаг сэргэх нь дамжиггүй. Гол нь ийм үе хэдийд тохиох нь одоо ч тодорхой бус хэвээр байгаа юм. Энэ нь хэлэлцээрийн үр дүнгээс л хамаарах нь.
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) энэ оны төсөв болон төлөвлөгөөгөө баталсан. Харин удаан хугацааны турш үргэлжилж буй хэлэлцээр зогсонги байдалд орсон нь Монголын хөрөнгө оруулалтын орчинд сөрөг уур амьсгал бүрдүүлж орхисон нь үнэн. Анхны хөрөнгө оруулалт хэмжээнээсээ тэлсэн, хоёр дахь шатны санхүүжилт босгох, татварын маргаан зэрэг төсөл хэрэгжих явцад үүссэн асуудлууд нь “Оюутолгой”-г түгжсэн юм. Энэ байдал хоёр жилийг дамнав. Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1989 төгрөгт хүрч, төгрөгийн ханш сүүлийн 18 сарын турш суларлаа. Валютын орох урсгал нэмэгдэхгүй бол ам.долларын ханш тогтворжихгүй нь.
Оюутолгойд Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өрийн хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар 751.2 сая ам.долларт хүрсэн. Энэхүү өрийг төслөөс хүртэх ногдол ашиг болон бэлэн мөнгөөр төлж барагдуулах боломжтой юм.
Оюутолгойн хөрөнгө оруулагчид болон Монголын Засгийн газар хооронд үүссэн маргаан анх 30 гаруй асуудлаас эхэлж байсан бол одоо хоёр л асуудал үлдэж. Үүний нэг нь хөрөнгө оруулагчдын зүгээс санал болгосон Харилцан ойлголцлын санамж бичиг. Тэр бичгээр баталгаажуулах гэсэн ганц өгүүлбэр Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг чөдөрлөжээ. Энэ нь “Хөрөнгө оруулагч тал Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй” гэсэн утга бүхий өгүүлбэр бөгөөд бүтэн жилийн турш хэлэлцээрт гацаа үүсгэсэн байна.
53 зүйлтэй Санамж бичгийг Монголын тал хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн тул хөрөнгө оруулагч тал гэдийжээ. Үүнээс болж далд уурхайн санхүүжилт хойшилсон байна. Далд уурхайн нийт санхүүжилт 17 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт www.itoim. mn сайтад өгсөн ярилцлагадаа “Тэр саналыг нь үзэхээр манай улсад мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээг олон зүйлээр зөрчиж байгаа. Жишээ нь, татварын аргачлал гэдэг чинь нэг компанид татварын тусгай хууль баталж, тохиролцоно оо л гэсэн үг. Бид бие даасан улсын хувьд нэг л хуультай, хууль нь бүх компанид адилхан, эрх тэгш үйлчлэх ёстой. Тэгэхээр тэр Санамж бичгийг нь хүлээж авах бололцоогүй” гэжээ.
“Turquoise Hill” компанийн зүгээс далд уурхайн санхүүжилттэй холбоотой эцсийн бөгөөд хоёр талд ашигтай гэж үзэж буй хувилбарыг өнгөрсөн оны эцсээр Монголын талд хүргүүлсэн гэж саяхан мэдэгдсэн. Хувьцаа эзэмшигчдийн дунд үүссэн татварын асуудлыг шийдвэрлэснээр далд уурхайн санхүүжилт эхлэх боломжтой гэж “Turquoise Hill” мөн тайландаа дурджээ. Монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс Оюутолгойн төрийн эзэмшлийн 34 хувийг “Рио Тинто” болон бусад хуулийн этгээдэд шилжүүлэх тухай санал гаргаагүй бөгөөд “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Сэм Уолш уг асуудлаар ямар нэгэн хэлэлцээ хийгээгүйг Уул уурхайн яамнаас мэдэгдсэн.
Тэгвэл энэ амралтын өдрүүдэд “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Монголд ирэх бөгөөд нэг сая дахь тонн баяжмалаа үйлдвэрлэж, экспортолсон компанийн ажилчидтайгаа уулзаж, баяр хүргэхээр ирж байгааг “Оюутолгой” компаниас мэдээллээ. Үүнээс өөр асуудал ажлын хуваарьт нь багтаагүй аж.
53 зүйлтэй Санамж бичгийг Монголын тал хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн тул хөрөнгө оруулагч тал гэдийжээ. Үүнээс болж далд уурхайн санхүүжилт хойшилсон байна.
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэн Эрдэс баялгийн зөвлөлд долоо хоногийн өмнө хүргүүлэв. Эрдэс баялгийн зөвлөлд өргөн барих хугацаанаасаа хоёр ч удаа хойшилж байсан ТЭЗҮ-д далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх хугацааг “Х” хэмээн тодорхойлжээ. Энэ нь “Оюутолгой” төслийг гацааж буй асуудлыг Засгийн газар яаж шийдэхээс хамаарна гэсэн “Рио Тинто”-гийн нэг ёсны сануулга бололтой. Уг нь хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил энэ оны дунд үеэс эхлэх байв.
Өмнө нь ТЭЗҮ-ийг өргөн бариагүйд улс төрийн тогтворгүй байдал болон татварын маргаантай асуудал тээг болсныг дээр дурдсан. Монголын Эрдэс баялгийн зөвлөл удахгүй Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийг батална. Монгол Улс эдийн засгийн уналтаа зогсооё гэвэл Оюутолгойн асуудлыг шийдэх ёстой гэсэн хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил улам бэхжиж байна. 6.5 тэрбум ам.долларын өртөгтэй “Оюутолгой”-н зэсийн баяжуулах үйлдвэр бүтэн жилийн турш баяжмал үйлдвэрлэж, 1.6 тэрбум ам.долларын орлого олсон.
Энэ нь ил уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явааг илтгэх аж. Харин далд уурхайн эхлэх хугацааг “Х” хэмээн тэмдэглэсэн нь манай улсын эдийн засгийн хүндрэлийн “нас”-ыг уртасгаж магадгүй нь. Гэхдээ далд уурхайн санхүүжилт хойшилсон нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа гэсэн дүгнэлтийг “Оюутолгой”- н Төлөөлөн удирдах зөвлөл төдийлэн дэмжихгүй байгаа юм. Тэр тусмаа валютын хомсдлын багахан хэсэг л “Оюутолгой”-н асуудалтай холбоотой гэдгийг дурдсан. Манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлэх боломжтой “Оюутолгой” төсөлд Татварын ерөнхий газар 130 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс талууд тохиролцож, 30 сая ам.доллар төлөхөөр болсон.
Уг асуудал Захиргааны хэргийн шүүхээр хоёр удаа орж хойшилсон байна. Шүүхээс ямар шийдвэр гарах нь далд уурхайн ирээдүйг шийдэх бас нэг түлхүүр бололтой. “Оюутолгой” компани өнгөрсөн онд 250 орчим сая ам.долларын татвар, хураамж, бусад төлбөрийг улсад төлжээ. Компани худалдан авалтынхаа 10 төгрөг тутмын найман төгрөгийг Монголд зарцуулж байгаа талаараа мэдэгдсэн.
Оюутолгойд Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өрийн хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар 751.2 сая ам.долларт хүрсэн. Энэхүү өрийг төслөөс хүртэх ногдол ашиг болон бэлэн мөнгөөр төлж барагдуулах боломжтой юм. Биднийг шийдэл хүлээх зуур дэлхийн зах зээл дэх зэсийн ханш Лондоны металлын биржид нэг тонн нь 6126 ам.доллар болоод байна. Ханш ийн суларч байгаа нь 6.5 тэрбум ам.долларын өртөгтэй “Оюутолгой”-н зэсийн баяжуулах үйлдвэрийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлжээ.