-Улаанбаатарын хөрсний 70 хувь нь их бохирдолтой-
Агаарын бохирдлын дараа орох тулгамдсан асуудал хөрсний бохирдол болоод буй. Мэргэжлийн хяналтын газраас хийдэг хөрсний бохирдлын үзүүлэлт өндөр гардаг болсоор удав. 2014 онд мэргэжлийн хяналтын байцаагчид 81 цэгээс дээж авч шинжилжээ. Шинжилгээний дүнгээс харахад хөрсний бохирдол өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлттэй байсан гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын ахлах байцаагч Б.Золбоо хэлж байлаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг жил тутамд шинжилж дүгнэлт гаргадаг. Дүүрэг бүрт тогтоосон цэгээс дээш авч шинжилж байгаа. 1990-ээд оноос хойш хөрс цэвэр байхаа больсон. Шинжилгээ авсан нийт цэгийн 20 гаруй хувь нь бага зэргийн бохирдолтой. Үлдсэн 70 гаруй хувь нь их болон дунд зэргийн бохирдолтой гарсан. Жилээс жилд хөрсний бохирдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Хүнд металлын хувьд стандартаас хэтрээгүй. 2010,2011 онд хар тугалгын хэмжээ стандартаас давж илрэх тохиолдол байсан. Автомашин угаалгын газрын орчим, хог хаягдал ихтэй цэгээс хар тугалгын хэмжээ өндөр гардаг. Жилд гурван милограммаар нэмэгддэг.
Нефтийн бохирдол, хүнд металлыг нарийн шинжилдэг лабораторитой бол Улаанбаатар хотын хөрсний байдал ямар хэмжээнд байгаа нь харагдах учиртай аж. Гэвч мэргэжлийн хяналтын лаборатори нефтийн үзүүлэлт зэргийг нарийн гаргаж чаддаггүй юм байна.
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 100 милограмм килограмм, 2014 оны байдлаар 27 милограмм килограмм байна. Хэдийгээр дээд хэмжээнд хүрээгүй ч гэлээ хүнд металлын бохирдол байсаар байгаа. Хавдар үүсгэгч бодисууд агаар мандалд ялгардаг. Энэ нь эргээд хөрсөнд шингэдэг. Үүнийг нарийн шинжлэхэд манай лабораторийн хүчин чадал хүрэлцдэггүй. Нефтийн бохирдлыг ч гэсэн нарийн шинжилж чадахгүй байна. Хүнд металл болон нян судлалын үзүүлэлтүүдээр хөрсний бохирдлыг тодорхойлж байгаа. Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй ч гэлээ бусад төрлийн нян хэдэн арван сая бий.
Хөрс бохируулахад нөлөөлдөг олон хүчин зүйл байна. Ахуйн хог хаягдал, гэр хорооллын гудамжны угаадас гээд хөрс бохирдуулагч хүчин зүйл нь хүний ухамсартай холбоотой. Нийслэлийн иргэд үнэхээр сэтгэлгүй байна. Өөрсдийнхөө амьдарч байгаа орчныг хайрлаж хамгаалдаггүй. Агаар, хөрсний бохирдлын эх үүсвэр нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог гэдгийг ойлгодоггүй. Төр, засгийн байгууллага боломжийн хэрээр санал санаачилга гаргадаг ч тэр бүр хүмүүст хүрэхгүй байна. Үр дүн нь төдийлэн харагдахгүй байгаа.
Манай байгууллага Захирагчийн ажлын алба гээд холбогдох газруудад хяналт шалгалтын дүнгээ танилцуулдаг. Гэвч авч байгаа арга хэмжээ хангалтгүй. Ганц хяналтын байгууллагын үйл ажиллагаа биш. Бүгд тал бүрээсээ хичээж байж хөрсний бохирдол буурна. Хог хаягдал гэхэд нэг чихрийн цаас хаясан хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох хуультай. Гэвч амьдрах гэж зүтгэж яваа хүнийг тэр бүр 192 мянган төгрөгөөр торгоод байж чаддаггүй. Аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог. Яг үнэндээ байгууллагууд гаднах талбайнхаа 50 метр газрын цэвэрлэх үүрэгтэй.
Хууль биелүүлэх үүрэг нь бүх шатны Засаг дарга нарынх. Гэхдээ Засаг дарга нар сайн ажиллаж чаддагүй. Авууштай зүйл нь хог хаягдлын менежмент сайжирсан. 2014 онд хөрсний бохирдол тодорхой хэмжээгээр буурсан байсан нь энэхүү хог хаягдлын менежменттэй холбоотой. Бидний дээж авдаг урд цэг Зайсан толгой. Хот дөрвөн зүг рүүгээ тэлж байгаа учраас хөрсний бохирдлын дээж авдаг цэгүүдийг илүү өргөн хүрээг хамруулах, олон газраас авах шаардлагатай болсон. Энэ талаар санал гаргасан” гэж ярилаа.
Сүүлийн жилүүдэд хүнцэл гэх хорт бодис хөдөө, хотгүй илрээд байгаа. Хөрсний бохирдлын нян хүний гутлын улаар дамжиж хаа сайгүй зөөвөрлөгдөж байдаг. Гэр хорооллынхон адаглаад л бие засах газраа тохижуулдаг, орчин тойрныхоо хөрсний эрүүл ахуйг сайжруулахад анхаардаг болмоорсон.
Нийслэлийн хэмжээнд хамгийн их бохирдолтой газар нь Зуун айл, Хайлаастын гэр хороолол, Чингэлтэйн эцэс, Гандантэгчэнлин хийд, 17 дугаар сургууль, дунд гол буюу Гурвалжингийн гүүр орчим, Хан-Уул дүүрэгт арьс ширний үйлдвэрийн хашаа, Яармагийн гэр хороолол, Сонгинохайрхан дүүрэгт Төв цэвэрлэх байгууламж, Баянхошууны гэр хороолол, Налайх дүүрэгт хүнсний зах орчимд жил бүр хөрсний бохирдол ихтэй байдаг аж. Мэргэжлийн хяналтын байцаагчид хөрсний бохирдлыг хэмжиж мэдээлээд өнгөрөхөөс илүү холбогдох газарт үүрэг чиглэл өгдөг аж.
Гэвч зөвхөн ариутгал хийх маягаар аргацаагаад нэмэргүй гэдгийг Б.Золбоо хэлж байсан. Агаарын бохирдлыг ч гэсэн байнга ярьдаг хэрнээ бууруулж чадахгүй байгаа. Одоо хөрсний бохирдол дараагийн эмзэг сэдэв болов. Уг нь хөрсний бохирдлыг арилгах, багасгах талаар судалгаа хийсэн эрдэмтэн хөрсийг сийрэгжүүлэх байдлаар эрүүлжүүлэх боломжтой гэж байсан. Одоогоор зөвхөн хөрсийг ариутгах л арга хэмжээ авдаг байна. Өнгөрсөн жил цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ариутгал, халдваргүйжилт хийжээ. Улаанбаатар хотын сантехник муудсан учраас бохир халих жирийн үзэгдэл болсон аж. Ийм тохиолдол ариутгал халдваргүйжилт хийгээд өнгөрөх нь учир дутагдалтай юм.
Байнга ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байх нь хөрсний бүтцэд нөлөөлж, байгалийнхаа жамаар цэвэрших явцыг алдагдуулдаг гэж эрдэмтэд үзсэн байна. Сүүлийн үед хөрс сийрэгжүүлж, эрүүлжүүлэх шинэ технологи гарсан ч өндөр өртөгтэй гэнэ. Идэвхтэй бичил биетээр хөрсийг цэвэрлэх “М” технологийг дэлхий нийтэд өргөн хэрэглэдэг болжээ. Энэ нь идэвхтэй бичил биетийг хөрсөнд суулгаад, тухайн биет нь бохирдлыг өөртөө наалдуулдаг юм байна. Уулсын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн цагаан шорооны овоолгод нэг удаа энэхүү технологийг туршиж үзжээ.
Мөн гэр хорооллын зарим өрхийн жорлонд орчин үеийн технологи туршиж үзсэн тухайгаа мэргэжлийн хяналтын байцаагч нар сонирхуулсан. Хүмүүс өөрсдөө хөрсөө бохирдуулчихаад болохоо байлаа гэж сэтгэлээ чилээж суухаар хамгаалах хэрэгтэй. Нефтийн бохирдол, хүнд металлыг нарийн шинжилдэг лабораторитой бол Улаанбаатар хотын хөрсний байдал ямар хэмжээнд байгаа нь харагдах учиртай аж. Гэвч мэргэжлийн хяналтын лаборатори нефтийн үзүүлэлт зэргийг нарийн гаргаж чаддаггүй юм байна. Мэргэжлийн хяналтын лабораторийн хүчин чадлыг сайжруулах шаардлагатай байгааг байцаагчид хэлж байсан. Хотод ийм байхад хөдөө орон нутаг, уурхайтай газрын хөрсний бохирдол ямар хэмжээнд байгааг таашгүй.
Сүүлийн жилүүдэд хүнцэл гэх хорт бодис хөдөө, хотгүй илрээд байгаа. Хөрсний бохирдлын нян хүний гутлын улаар дамжиж хаа сайгүй зөөвөрлөгдөж байдаг. Гэр хорооллынхон адаглаад л бие засах газраа тохижуулдаг, орчин тойрныхоо хөрсний эрүүл ахуйг сайжруулахад анхаардаг болмоорсон. Нийслэлд 180 гаруй мянган өрхийн 800 орчим мянган хүн ердийн жорлон хэрэглэдэг гэж судлаачид үздэг. Сая гаруй иргэний 60 орчим хувийнх нь ялгадас хөрсөнд шингэдэг гэсэн үг.