Францын Альпын нуруунд осолдсон Германы Germanwings компанийн A320 онгоцны туслах нисгэгч Андреас Любиц өвчтэй байсан бөгөөд үүнийгээ ажил олгогч болон хяналт шалгалтын байгууллагаас нуун дарагдуулжээ.
Дюссельдорф хотоос холгүй байрлах түүний гэрт нэгжлэг хийн, хураан авсан зарим нэг эд мөрийн баримтад шинжилгээ хийсний дараа Германы прокурорын газраас ийнхүү мэдэгдсэн юм.
Дюссельдорфын прокурорын газраас мэдээлж буйгаар Андреас Любицийн гэрт нэгжлэг хийхэд түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа явж чадахгүй болохыг баталсан эмчийн бичгүүд олджээ. Онгоцны сүйрэл болохоос өмнөх өдөр ч эмч түүнийг ажилдаа гарахыг хориглож байжээ.
Любиц 2009 онд сэтгэл гутралын өвчтэй гэж оношлогдон хагас жил эмчилгээ хийлгэж байсан гэж Bild сонин мэдээллээ. Улмаар Любиц сэтгэл зүйн байдлаа тогтмол хянуулж байх ёстой байжээ.
Эх сурвалж: ВВС