Монгол Улсын Засгийн газраас Төр нийгэм, соёл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын анхны гавьяат багш, биологийн ухааны анхны эрдэмтэн, нэрт зохиолч, доктор профессор, академич Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 насны ойг тэмдэглэх шийдвэрийг 2014 оны сүүлчээр гаргасан юм.
Ойг тэмдэглэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Д.Цэвэгмидийн амьдрал, түүхэн замнал” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал энэ сарын 26-нд Гадаад хэргийн яаманд болов.
Энэхүү хурлын үеэр “Д.Цэвэгмидийн түүхэн замнал” фото үзэсгэлэн нээгдсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Монголын зохиолчдын эвлэлийн хороо, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулсан Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар болон эрдэмтэн судлаачид, дипломат зэрэг 100 гаруй хүн оролцов.
Хурлын үеэр Д.Цэвэгмидийн ажил амьдралын түүхэн замнал, гавьяа зүтгэлийн талаар 10 гаруй илтгэл тавигдлаа.
Д.Цэвэгмид нь Гадаад явдлын яамны Нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байх үедээ БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэх Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон бөгөөд 1962-1967 онд БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан нэрт дипломат юм.