Он жил саад бэрхшээлийг үл хайхран сэтгэлийн дуудлагаар дахин учирсан дурлалт хосын түүхийг өгүүлэх "Сэтгэлийн дуудлага" турк кино өчигдөр /03.27/ Тэнгис кинотеатрт нээлтээ хийлээ.
Тус киноны Ерөнхий найруулагчаар ажилласан Hаsan Kirac нь Туркуудын үзэх дуртай хэд хэдэн олон ангит киног найруулсан бөгөөд "Сэтгэлийн дуудлага" кино нь түүний найруулсан анхны бүрэн хэмжээний кино аж.
Киноны зураг авалт Турк, Болгар улсуудад хийгдсэн бөгөөд дайны үеийн зураг авалтыг нь “Дийлдэшгүй”, “Геркулес”, “300 Спартчууд”, “Конан” зэрэг киног бүтээхэд ашигласан Холливудын Ню Бояна студид авчээ. Киног бүтээхэд 5 сая гаруй ам.доллар зарцуулсан байна. Туркт 1.5 сая үзэгч уг киног үзжээ. Мөн IMDB.com- оос 8.5 оноо авсан юм.
Кино үйл явдал Дэлхийн II дайны гал Дорнод Фронт дээр ид дүрэлзэж байлаа. Оросын Улаан Арми, Нацист Германы хооронд өрнөсөн ширүүн тулаан Умард Кавказад тулж ирэв. Дайны хөлд нэрвэгдсэн энгийн номхон ард иргэдийн дотор зовж зүдэрсэн нэгэн бүсгүй байлаа. Түүний нэрийг Женнет гэдэг юм.
Дайны хор уршгаар Женнет нөхрөөсөө хагацаж нялх үртэйгээ хоцров. Удалгүй түүнээс ч дор юм болж Женнет Нацист Германуудад олзлогдон түүнийг Герман дахь бөөнөөр хорих лагерьт аваачжээ.
Тэнд үхэл амьдралын зааг дээрх олон аймшигт дүр зургийн гэрч болсон бүсгүй нөхөртөө зориулсан агуу хайр, эх хүний сэтгэлийн хатаар энэ бүхнийг тэсвэрлэн давна. Хорих лагерь, нүүлгэн шилжүүлэлт, орголт гээд түүнд тохиолдсон аюул ослоор дүүрэн адал явдал Дундад Азид төгсгөл болно.
Женнет нөхрийгөө 50 жилийн турш тэвчээртэй хүлээжээ. Халуун хайраар бялхсан Женнетийн зүрх сэтгэлийн гүнд нөхөртэйгөө дахин учирна гэсэн өчүүхэн итгэл найдвар оршсоор байлаа.
90-ээд он гарав. Женнетийн нөхрөө (Нияаз) үгүйлэх орон зайг Туркээс ирсэн нэгэн гэр бүл (Юнус, Дилэк, тэдний хүүхдүүд) эзэлжээ.
Элбэг дэлбэг хангалуун амьдралаа орхиод Туркээс ирсэн залуу гэр бүлийг Дундад Азийн тэр тусмаа хүний нутгийн хомс тарчиг ахуй нөхцөл хүлээж байлаа. Юнус, сургуулийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон энэ ангаж цангасан нутагт боловсролын үрийг суулгахаар сэтгэл шулуудан иржээ. Энэ санаа нь биелшгүй мөрөөдөл байлаа. Юнус хамаг анхаарал, хүч хөдөлмөрөө боловсролд зориулж байв. Гэвч түүний энэ идэвх зүтгэлийн цаана гэр бүлийнх нь уур амьсгал хөрч байгааг Юнус анзаарсангүй.
Дилэк бол чинээлэг айлын эрх танхи охин юм. Хэдийгээр нөхөртөө хайртай ч гэлээ нөхрийнх нь анхаарал халамжгүй, хэнэггүй байдал түүний тэвчээрийг барж байв. Таньж мэдэх хүнгүй энэ бөглүү нутагт дасан зохицож гэр бүлээ авч явахад элдэв саад бэрхшээлүүд гарч ирсэн нь Дилэкийг гэрлэлтийнхээ талаар дахин тунгаан бодоход хүргэжээ. Зүрх сэтгэл, оюун санаа хоёртоо захирагдсан Дилэкийн дотор гэр бүлээ алдахгүй байж цэвэр ариун сэтгэлээ хадгалах тэмцэл өрнөнө. Гэвч тэсвэр тэвчээрийн илэрхийлэл болсон Женнеттэй учирснаар Дилэк өөрийнх нь эргэн тойронд болж буй үйл явдлыг эерэгээр хүлээн авч эхэлжээ. Энэ хоёр зүрх сэтгэлийн учрал мянга мянган зүрх сэтгэлийг нэгтгэнэ.
Турк, Дундад Азийг холбосон сэтгэлийн энэ нандин холбоос ер бусын олон адал явдал гэнэтийн бэлгийг үзэгчдэд хүргэх юм.
Сэтгэлийн дуудлага уран сайхны кино нь хайр дурлал, хүсэл тэмүүллийнхээ төлөө өөрсдийн амь бие, зүрх сэтгэлийг золиосолсон эрхэм хүмүүсийн бодит түүхийг дүрсэлсэн билээ.
Дашрамд хэлэхэд “Сэтгэлийн дуудлага” кино нь энэ сарын 28, 29, 30-ний өдрүүдэд л гарах учир та амжиж үзээрэй.