"Mongolian open 2015" тав дахь удаагийн тэмцээнд өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ.
Тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Франц, Бразил гэсэн 12 орны 151 гаруй бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөж байна.
Тэмцээнийг удирдахаар ДБНХ-ноос ирсэн зэрэглэлийн олон улсын шүүгч Андрей Криков “Монголын бөхчүүд дэлхийн хэмжээнд нэгэнт байр сууриа эзлэсэн. Энэ тэмцээнд Африкаас бусад бүх тивийн бөхчүүд зодоглож байна. Миний хувьд танай оронд анх удаа ирж байна. Эхний сэтгэгдэл их сайхан байна. 1997 оноос шүүгчээр ажиллаж байна. 2008, 2012 онуудын олимпийн наадамд шүүгчээр оролцсон. 2010 онд Москвагийн чөлөөт бөхийн ДАШТ-ий шилдэг шүүгчээр шалгарч “Алтан шүгэл” шагнал хүртэж байсан" гэв.
Тив дэлхийн алдартай олимпийн мөнгө, хүрэл медальт Гюзель Манюрова, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Клариса Чун, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Елена Пирожкова, олимпийн хүрэл медальт А.Танаторов, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Пан Америкийн аварга Алиса Лампе, ДАШТ-ний хошой мөнгөн медальт Л.Оржак, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, европийн аварга Ивона Матковска, ДАШТ-ний хүрэл медальт Анастасия Гучок, Екатерина Ларионова, европийн хошой аварга Моника Михалек, европийн аварга Роксана Засина, азийн аварга Татьяна Аманзол зэрэг манай улсад ирээд байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, Н.Ням-Очир, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, ДАШТ-ний медальт Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Э.Сумьяа, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, Э.Бэхбаяр, Э.Даваачимэг, азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, С.Бямбацэрэн, З.Занабазар, Б.Номин, Б.Нямгэрэл, Ж.Чулуунбат, Б.Шоовдор нар гээд зуу гаруй бөх барилдах юм.