Дундговь Альянс Тех Харцага болон Төв Ургац багийн цувралын гурав дахь тоглолт өчигдөр боллоо. Цувралыг 2:0 харьцаатай Харцага баг тэргүүлж байсан учир Төв Ургацын хувьд хожигдох эрхгүй чухал тоглолт байсан юм.
Өмнөх хоёр тоглолттой харьцуулахад тоглолтын эхлэлийг Харцага баг тийм ч эрчтэй эхлүүлсэнгүй. Гэхдээ оноо ойролцоо, тэнцүүхэн эхлэлийг хоёр баг хийж чадсан. Харцагаас эхний хагаст Steve Pledger, Dominic Rambo нар сайн тоглолтоо үзүүлсэн бол Төв Ургац багаас Дэлгэрням сайн байлаа. Эхний хагаст Харцага баг багаараа 10 удаа холын шидэлт оновчтой болгосон бол Төв Ургац баг нэг удаа л оноо болгожээ.
Харин II үед Харцага багийн хамгаалагч Э.Дөлгөөн талбайд гарч, тоглолтын хэмнэлийг тэс өөр болгосон бөгөөд, эхний хагаст 100 хувьтай довтолсон байна. II хагасын эхлэлийг Харцага баг тун сайн хийсэн.
III үед Steve Pledger-ийн сайн тоглолт үргэлжилж, тооны зөрүү 20 болон холдов. Гэсэн ч IV үеийг Төв Ургац баг өмнөх тоглолтуудын адил сайн хийсэн. Төв Ургацаас энэ өдөр хамгаалагч Boone тааруу байсан нь тэдний тоглолтонд нөлөөллөө. Улмаар төгсгөлийг Харцага баг сайн хийж, 99:86 харьцаатай хожил байгуулснаар 3:0-ээр цувралыг өндөрлүүлж, дараагийн шатанд шалгарлаа.
Тус тоглолтонд Харцагаас Steve Pledger 43 оноо авч багаа тэргүүлсэн бол, Rambo 16, Одбаяр 13 оноо, 13 самбар, Э.Дөлгөөн 10 оноогоор багтаа тус хүргэлээ. Харин Төв Ургацаас Дэлгэрням 22 оноо, 13 самбар, Pegues 13, Boone 12, Holmes 11 оно авлаа.
Өнгөрсөн жилийн Спрайт Супер Лигийн аварга Төв Ургац баг энэ улиралд дээд лигт дэвшин оролцож, тун амжилттай тоглолтыг үзүүлж, плэй-оффт шалгарч чадсан. Тэдний ирэх улирлын тоглолтонд амжилт хүсье. Харин Харцага баг дараагийн шатны учраагаа хүлээж хэд хоног амрах боломж нээгдэж байна.