Энэ өдрийн хоёр дахь тоглолт Увс Эрдэнэдрийлинг Ригс болон Их Өргөө Аравтууд багуудын хооронд боллоо. Цувралын харьцаа 1:1 болж тэнцээд байсан энэ үед гурав дахь тоглолт маш чухал байсан юм. Хожсон баг нь цувралыг тэргүүлж эхлэх боломж бүрдэнэ.
Тоглолт өмнөх тоглолтуудын адил эхнээсээ л тэнцүү эхэлж, онооны зөрүү ойролцоо явсаар байлаа. Аравтууд багаараа маш жигд тоглолт үзүүлж эхэлсэн бол Ригсээс Золжаргалын шидэлтүүд тооны зөрүүг ойрхон барьж байсан юм. Эхний хагас тэнцүүхэн өндөрлөсөн бөгөөд Аравтуудын хамгаалалт сайн байсан юм.
Ригсээс энэ өдөр Moore болон Giddings нар олон минутыг талбайд өнгөрүүлсэн. Мөн залуу тоглогч Мэндбаяр хамгаалалт довтолгоонд идэвхтэй оролцож байлаа. II хагаст ч Аравтуудын сайн хамгаалалт үргэлжилж, Ригсээс оноогоор холдож эхлэв. Түүнчлэн III үед Аравтуудын хийсэн сайн тоглолт тэдний хожилд чухал нөлөө үзүүлсэн гэхэд болно.
Ригсийн шидэлтүүд нь сайн байсан ч хамгаалалт нь тааруу байснаар хожигдол хүлээлээ.
Тус тоглолтонд Аравтуудаас 6 тоглогч 10-аас дээш оноо авсан нь тэдний багийн тоглолт ямар байсныг илтгэнэ. Тодруулбал Сэдбазар, Мөнхтүвшин, Батбямба нар тус бүр 18 оноо, Dean Hadley 17 оноо, 12 самбар, Jordan McCoy 12 оноо, 11 самбар, Aundra Williams 10 оноо 13 самбар авч, жигд тоглолт хийсний үр дүнд баг нь цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ.
Харин Ригсээс Золжаргал 22 оноо, Chris Moore 17 оноо, 14 самбар, Desmond Blue 13 оноо, 10 самбар, Бадрах 12, Will Giddings 11 оноо авсан байна.