ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хуучин эхнэр Людмилагийн Германы долоо хоног тутмын Die Welt сонинд өгсөн гэх ярилцлага дэлхий нийтэд шуугиан тарьж байна. Энэхүү ярилцлагыг "Лайвжурнал" дээр орчуулан тавьжээ.
Ингээд нийтлэгдсэн мэдээллийг бүрэн эхээр нь орчуулан хүргэе.
“Харамсалтай нь миний нөхөр олон жилийн өмнө нас барсан. Түүний нэрийг барьсан этгээдүүдийн хийж буй үйлдлийг цаашид харж тэвчихгүй учир ийнхүү олон нийтэд үнэнийг зарлаж байна. Тэд бол аймшигтай хүмүүс. Тэднийг юу ч зогсоож чадахгүй. Одоо тэд нөхрийг минь хөнөөсөн шиг намайг, охидыг минь алах вий гэхээс би айж байна.
Манай гэр бүл тийм ч төгс гэр бүл байгаагүй. Би тагнуулч-офицер залууд дурлаж, гэрлэж байлаа. Гэвч бодит байдал огт өөр байсан. Путин хэрцгий, дарангуйлагч хүн байсан юм. Тэр хэзээ ч намайг хэзээ ч тоодоггүй, намайг байгааг ч анзаардаггүй байсан. Би түүнд зөвхөн гэр бүлийн баталгаа болон түүний хүүхдүүдийн эх хувиар л хэрэгтэй байсан.
Үүнийг хэлэхэд хэцүү ч Путин намайг доромжилж, зоддог байсан. Түүнтэй хамт өнгөрүүлсэн амьдрал яг л эрүү шүүлттэй адил байлаа.
Би тэмцэх гэж оролдон, хэд хэдэн удаа салах өргөдлөө өгсөн. Гэвч тэр намайг дуугуй болгохын тулд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хорьсон. Тэнд надад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм зэргийг хүчээр шахдаг байв. Удаан хугацааны турш цоожтой өрөөнд байлгасан бөгөөд би хүн байтугай нарны гэрэл ч хардаггүй байсан. Энэ үеийг бодохоор одоо ч гэсэн дагжин чичирч байна. Би залуу, өөртөө итгэлтэй эмэгтэйгээс зүгээр л сүүдэр болон хувирсан.
Путин энэ хорвоог орхихоосоо сарын өмнө шөнө дөлөөр надад хэлэлгүйгээр охидыг маань аваад явчихсан. Хаашаа явсан гэдгийг нь ч мэдээгүй. Үүний дараа тэр алга болсон. Нэг шөнө манайд бүлэг хүмүүс ирсэн. Заримыг нь таньдаг байсан заримыг нь анх удаа харж байв. Тэд гэрийг орвонгоор эргүүлж, бүх баримт бичгийг шалгасан. Тэд надад нэг л зүйлийг хэлсэн: "Хэрэв амьдрахыг хүсэж байвал чимээгүй бай". Нөхрийнхөө тухай асуухад тэр удахгүй ирнэ гэж товч хариулав.
Хэд хоногийн дараа түүний анхны орлон тоглогч гарч ирсэн юм. Энэ үед л би Владимирийн аллага урьдчилан, сайтар бэлтгэгдсэн байсан гэдгийг мэдсэн. Гадаад төрхөөрөө тэр мэдээж Путинтэй маш адилхан ч шал өөр хүн байсан юм. Тэд охидын маань олсон бөгөөд үнэнч эхнэрийн дүрд тоглох шаардлага тавьсан. Эс тэгвээс би болон миний охидыг хөнөөнө гэж сүрдүүлсэн. Надад ямар ч сонголт байгаагүй.
Өмнө нь гэсэн би олон нийтийн арга хэмжээнд оролцохоос зайлсхийдэг байсан бол өөр хүний эхнэрийн дүр эсгэх нь аймшигтай байсан. Тиймээс тэд миний ч гэсэн орлогчийг бэлтгэж амжсан бол намайг ч гэсэн хөнөөхөд бэлэн байсан. Золоор бид аврагдсан.
Зарим нэгэн шалтгааны улмаас энэхүү аймшигт амьдралаас зугтахад, энэхүү жүжгийг зогсооход тусалсан хүмүүсийн нэрийг дурдаж чадахгүй. Салалт миний эрх чөлөө байсан. Өдгөө би гадаадад сайхан амьдарч байна. Гэхдээ ОХУ-д болж байгаа зүйлийг хараад айж байна.
Хүмүүсээ “сэрээрэй”. Эрх баригчдын бусармаг үйлдэлийн улмаас та нарын амьдрал доройтож, өдрийн хоолоо арай ядан залгуулж байна. Хэрэв та нар энэ чигээрээ аймхай, улс оронд юу болж байгааг үл тоомсорлосон хэвээр байвал цаашид амьдарч чадахгүй” гэжээ.
Гэвч дээрх ярилцлага Die Welt сонинд нийтлэгдээгүй болохыг холбогдох байгууллагын хүмүүс баталсан юм. Ямартай ч энэ ирж буй дөрөвдүгээр сарын 1-нийг угтсан хошигнол байсан уу, эсвэл барууны орнуудын захиалгат нийтлэл байсан уу гэдэг нь тодорхойгүй байна.