Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээний эхний өдрийн барилдаанд зургаан жинд нь Монголын бөх түрүүлж төрийн дуулалаа эгшиглүүллээ.
“Mongolian open” тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрвөн удаа дараалан түрүүлж нэгэн дээд амжилтыг ийнхүү тогтоож байна.
Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, П.Орхон нар хошой аварга болцгоолоо.
Олон улсын хэмжээний мастер П.Орхон шувтаргын барилдаанд Беларуссын бөхийг эцсийн агшинд шийдвэрлэх мэх хийж яллаа. 69 кг-ын жинд Америкийн бөх Р.Миллер сүүлчийн гурван секундэд цаг руу харж байгаад Казахстаны бөх Э.Сыздыковад давхар хамуулж найдвартай ялалтаа алдсан. АНУ-ын бөх дэлхийн аварга Е.Пирожкова медальгүй хоцров. Японы бөх Моришита Фумитаки саяхан болсон Буриад улсын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнийн шувтаргын барилдаанд манай бөх Д.Цогтбаатарт ялагдаж мөнгөн медаль авч байсан бол энэ удаа Э.Бэхбаярт ялагдлаа.
57 кг Алт Э.Бэхбаяр, Мөнгө Моришита Фумитаки, Хүрэл С.Батболд, Хигучи Рей
65 кг Алт Г.Мандахнаран, Мөнгө Б.Нямдорж, Хүрэл Б.Батмагнай, Маеда Шода
74кг Алт Д.Гомбодорж, Мөнгө С.Болат, Хүрэл Б.Анхбаяр, Иннокентий Иннокентьев
97 кг Алт Д.Хүдэрбулга, Мөнгө Ч.Ганзориг, Хүрэл Цагаанзаан, Ямагучи Такеши
48кг Алт Татьяана Аманзол /Казахстан/, Мөнгө Алисе Лампе /АНУ/, Хүрэл Б.Бямбазаяа, Виктория Антони /АНУ/
55кг Алт П.Орхон, Мөнгө Надя Сушко /Беларусь/, Хүрэл А.Батцэцэг, Ирина Кизель /Казахстан/
60кг Алт Т.Мөнхтуяа, Мөнгө Анна Шербакова /ОХУ/, Хүрэл О.Оюунтуяа, Женнифер Паже /АНУ/
69кг Алт Эльмира Сыздыкова /Казахстан/, Мөнгө Ранди Миллер /АНУ/, Хүрэл Б.Одончимэг, Агнежка Вьесжек Кондус /Польш/