ШӨХТГ-аас машины ачилтыг хууль бус хэмээгээд иргэдийг мөнгөө буцаан авах боломжтой хэмээн мэдэгдэл хийв. Тэр ч бүү хэл дугуй цоожлох үйлчилгээг ч зогсооно гэлээ. Гэтэл тэдний мэдэгдлийн маргааш нь нийслэлээс энэ үйлчилгээг зогсоохгүй гээд ШӨХТГ-ыг буруутгасан мэдэгдлийг хийлээ. Дунд нь иргэд л тээнэгэлзэж орхив. Зарим дарга нар хэвлэл мэдээллийн хүчийг дутуу үнэлдэг үү, эсвэл хэт их үнэлчихээд өөрийгөө сурталчлах боломж бүрийг алддаггүйнх үү байсгээд л мэдэгдэл гаргана. Гэтэл нөгөө дарга нь мэдэгдлийг нь няцаана. Энэ бүрт энгийн иргэд эргэлзэн тээнэгэлзэж, зарим нь уурлан цухалдаж, зарим нь хэдийнээ мэдэгдлийн мөрөөр явж цаг заваа үрсэн байдаг. Эцэст нь хэвлэл мэдээлэлд итгэхийн аргагүй гэх үгс ч гарна. Тиймээс эрхэм дарга нарт “мэдэгдэл хийхийнхээ өмнө бага боловч тунгаан бодож, судалгаа гаргаж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаандаа тулгуурлан хоорондоо ярилцан эцсийн шийдээ гаргасны дараа хэвлэл мэдээлэлд хандаж байх хэрэгтэй шүү” гэх мэдэгдлийг хүргэе.
Гуравдугаар сарын 25-нд Америк доллар 2000 төгрөгт хүрэхийг шахав.
Гэтэл 27-ноос эхлэн огцом буув.
Монголбанк арга хэмжээ авсан бололтой хэмээн таамаглаж байна. Ханшийн өсөлт эдийн засгийн хөөсийг хагалж, илүүдэл өөхийг нь хайлуулж байгаа талаар эдийн засагчид хэлдэг. Үүнийгээ тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт буурсантай холбож тайлбарладаг. Нөгөө талд доллараар гэрээ хийсэн, зээл авсан аж ахуйн нэгж иргэд тун ч хэцүүхэн байдалд ороод байна. Хэрвээ хоёрхон хоногт 10 төгрөгөөр буулгаж чаддаг юм бол...
Та бүхэн валютын ханшийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой.
Өнгөрөгч оны зургаадугаар сард улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан хэмээн ДЭМБ-аас батламж авч байсан манай улсад тус өвчин дахин бүртгэгджээ. Уг нь сүүлийн 4-5 жил тус өвчин бүртгэгдээгүй юм.
Халдвар шинээр авч буй хүүхдүүдийн тухайд “Есөн сар хүрээгүй эсвэл хоёр нас хүрээгүй буюу дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгээгүй хүүхдүүд улаанбурхны халдвар авч байна” гэж ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасан ярилаа.
Саяхан даа, вакцинаас үүдэлтэй шуугиан нийгэмд тархаж үр дүнд нь зарим эцэг эх хүүхдэдээ вакцин тариулахаас татгалзаж эхэлсэн. Хүүхдэдээ вакцин тариулдаггүй ээжүүдийн групп гэж фэйсбүүкт байдаг ч гэх. 21-р зуунд байж боломжгүй энэ үйлдэл ийнхүү нийгмийг хамарсан халдварт өвчнүүдийг дахин дэгдээх эрсдэлийг бий болгож ч болох юм. Элдэв мэдээлэлд автаж болох ч үр хүүхдүүдийнхээ амь нас эрүүл мэндтэй холбоотой мэдээлэлд илүү ач холбогдол өгч, олон талаас нь судалж, дүн шинжилгээ хийж байх, мэдээлэлд шүүлтүүртэй хандаж сурах хандлага нийгэмд дутагдаж байна.
Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТСАН БУСАД МЭДЭЭЛЭЛ:
Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгч А.Мөрөн Тайландын багтай гэрээ хийж өөртөө нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байсан бол өдгөө хөлбөмбөгийн гүрэн буурал Европ тивд бууриа сэлгэж, дахин нэг хаалгыг нээсэн билээ. Түүнтэй хийсэн сэтгүүлч У.Бадамцэцэгийн ярилцлагыг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
Энэ он гарсаар Монголын эдийн засагт түүхэн гэж хэлэхүйц үйл явдал тохиосон нь Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байлаа. Тэгвэл энэ хэлэлцээр бидэнд ямар сорилт, боломжийг олгох вэ. ЭНД ДАРЖ сэтгүүлч Б.Эрдэнэчимэгийн нийтлэлийг унших боломжтой.
Сэтгүүлч Г.Одгарав энэ удаад бэлэн гоймон өсвөр насны хүүхдүүд, бүр 1-2 насныхныг хүртэл ходоодыг нь өвтгөх болсон талаарх нийтлэлийг бичжээ. Түүний “Бяцхан иргэд бэлэн гоймонгийн хэрэглэгч болчихож. Тэд "маргааш" яах вэ?” нийтлэлийг ЭНД ДАРЖ унших, сонсох боломжтой. Хэрвээ та сард 1-ээс доошгүй удаа бэлэн гоймон иддэг бол энэ нийтлэлийг заавал унших хэрэгтэй.
Эдийн засагч Б.Дөлгөөний “Манай эдийн засаг Хятадаас хараат гэдэг ч хойд мужийн хэдхэн үйлдвэрээс хамааралтай” ярилцлага энэ долоо хоногт олны анхаарлыг татаж чадсан юм. Та уншиж амжаагүй бол ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
GoGo мэдээллийн агентлаг GoGo news болон GoGo Mongolia сайтуудаараа гарааны бизнесийг дэмжин ажиллаж байна. Орчуулагч А.Одонтуяагийн хийсэн “CODE” нарийн боов болон гурилан бүтээгдэхүүний кафег нээн ажиллуулаад удаагүй байгаа Дэвид Кодтой хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ, мөн орчуулагч, редактор С.Одбаярын Төв аймаг, Улаанбаатараас үйл ажиллагаагаа удирдан, Индонезийн Балид үйлдвэрлэлээ явуулж, Сингапурт түгээлтийн төвөө байршуулж ажилладаг Сиберри Фарм ХХК-ийн захирал Д.Болортуяатай хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Сэтгүүлч Э.Энхмаа нөөцийн махны асуудлыг хөнджээ. Түүний “Нөөцийн мах үүцэндээ өмхийрөх вий” нийтлэлийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зөвхөн эхнэр, нөхрийн асуудал биш. Мөн зөвхөн зодоон цохионы ч асуудал биш юм. Сэтгэл санаа, бие бялдар гээд хүчирхийлэл дунд өссөн үр хүүхэд хожмын өдөр хүчирхийлэгч болох магадлал өндөртэй. Энэ гинжин хэлхээг таслан зогсоох хүч ээж, аав нарт л байдаг. Хүчирхийллийн талаар сэтгүүлч А.Наранцацралын бичсэн “Хүчирхийлэгчийг уучлах нь хад руу хашгирсантай адил” нийтлэлийг ЭНД ДАРЖ унших, бас сонсох боломжтой.
Спортын ертөнц үйл явдлаар арвин байсан тул та бүхэн энэ салбарт өрнөсөн үйл явдлуудыг уншихыг хүсвэл ЭНД ДАРЖ нэвтрэх боломжтой.