-Эрдэнэт үйлдвэрийн удирдлага 2014 оны тайлангаа танилцууллаа-
1978 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэрийн удирдлага 37 жилийн хугацаанд хоёр дахь удаа тайлангаа тавьлаа.
Өнгөрсөн баасан гарагт Уурхайчин соёлын ордонд Үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн болон орлогч захирлууд нийт алба хэлтсийн дарга нар болон ажилчдын зарим төлөөлөлд 2014 оны тайлангаа танилцууллсан юм.
2014 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 126 мянган тонн хүдэр боловсруулж, 4521 тонн зэс, 634 тонн молибденийг тус тусын баяжмалд илүү тээвэрлэсэн байна.
Засвар механикийн заводынхан өнгөрсөн онд төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлэн, 230 тонн жинтэй, 40 нэр төрлийн цутгуур эзэмшжээ. Мөн 73 шинэ төрлийн цутгуурын хэв гаргасан байна. Энэ заводын хамт олон Эрдэнэт үйлдвэрт ашигладаг нийт тоног төхөөрөмжийн 80 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Иймд энэ заводад үйлдвэрлэх боломжтой тоног төхөөрөмжийг импортлон авахыг хориглосон үйлдвэрийн захирлын тушаал гарсан байдаг байна. Засвар механикийн заводынхан 2014 онд давхардсан тоогоор 31 нэр төрлийн, импорт орлох 144 бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
30-аад жилийн дараа Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа зогсооход Засвар механикийн завод Эрдэнэт хотын хамгийн том, хүнд үйлдвэр болон хөгжих юм. Энд уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэнэ. 2014 онд "Эрдэнэт" үйлдвэрийнхэн 39000 тууш метр өрөмдлөг хийн, үйлдвэрийн түүхэнд өрөмдлөгийн дээд амжилт тогтоожээ.
2012 оны сонгуулийн дараа ажлаа авсан, Эрдэнэт үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн өнгөрсөн онд үйлдвэрийн түүхэнд анх удаа нээлттэй тайлан танилцуулжээ. Тэгэхээр “Хаалттай вант улс” хэмээн цоллуулдаг байсан Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хэдий орой боловч бага багаар нээлттэй болж байна. 2014 оны тайлангийн хуралд 37 цехийн 372 төлөөлөгч оролцлоо.