Raspberry Pi бол тун хямд үнэтэй, маш олон зүйлд ашиглаж болох гайхалтай бүтээгдэхүүн. Дангаар нь Linux PC болгон ашиглахаас гадна, роботын тархи, камер, тоглоомын консоль болгон ашиглаж болно. Гэвч нэг асуудал нь эрчим хүч байдаг аж.
90 ам. долларын үнэтэй загвар нь нарны хавтантай байх аж
Үүнийг ашиглахын тулд эрчим хүч дамжуулахаас гадна өөр олон утас залгах хэрэгтэй. Харин PiJuice гэх төхөөрөмж энэ асуудлыг шийдэх аж. Нэг удаа цэнэглээд 24 цаг цэнэгээ барих юм.
Kickstarter дээрх төсөл нь дуусахад хоёр өдөр үлдсэн хэдий ч тэд анх хүссэн 10,000 фунт стерлингийн оронд үүнээс 8 дахин их буюу бараг 140,000 ам. доллар олжээ.
Нэгэнт бүтээгдэх нь тодорхой болсон учир PiJuice-ийг бүтээгчид ирэх тавдугаар сар гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Нэг зүйлийг сонирхуулахад энэхүү модуль нь 5000mAh батарейг дэмжих учир долоо хоног цэнэг барих боломжтой бол 90 ам. долларын үнэтэй загвар нь нарны хавтантай байх аж.
Гэхдээ яг энд дурдсан үнээр худалдан авахад танд 48 хүрэхгүй цаг үлджээ. Харин яг ямар үнэтэй худалдаанд гарах нь тодорхойгүй юм. Ямартай ч тийм өндөр үнэтэй байхгүй л болов уу.