Шөнийн цагт хотын гудмаар дугуй унан давхина гэдэг тийм ч аюулгүй зүйл биш. Эндээс ч машин, тэндээс ч машин. Хэдийгээр та дугуйндаа чийдэн зүүж, зарим хэсэг нь гэрэлтэх ч анзааргагүй жолооч нар олон дугуйчны аминд хүрдэг аж.
2013 онд Их Британид дугуйтай холбоотой зам тээврийн 19,000 осол гарч, тэдний зарим нь гэмтэж бэртээд өнгөрсөн бол зарим нь хорвоог орхижээ
Тэгвэл Volvo компанийн бүтээсэн цацлага дугуйчдад, явган хүмүүст ч хэрэг болно. Зөвхөн харанхуйд гэрэлтэх цацлага нь ямар ч өнгөгүй бөгөөд өдрийн цагт юу ч мэдэгдэхгүй.
Харин харанхуй болмогц таны цацсан хэсэг бүхэн дээр туссан байгалийн тус гэрэлд гэрэлтэн харагдах аж. Түүнчлэн хувцсаа угаамагц цацлага урсан алга болно. 2013 онд Их Британид дугуйтай холбоотой зам тээврийн 19,000 осол гарч, тэдний зарим нь гэмтэж бэртээд өнгөрсөн бол зарим нь хорвоог орхижээ.
Тиймээс яах арга байхгүй шөнө оройн цагаар жолооч нарын анхаарлыг татах нь осол гарахаас сэргийлж болох юм. Компани энэ долоо хоногт Лондон хотын зургаан дэлгүүрт нийт 2000 лааз цацлага үнэгүй тараах бөгөөд туршилт амжилттай болмогц дэлхий даяар худалдаанд гаргах аж.