БРИКС бол дэлхийд эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж буй “шинээр аж үйлдвэржсэн” гэдэг тодотголтой Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийг багтаадаг бүлэг.
БРИК гэх нэр томъёог анх 2001 онд Америкийн "Голдман Сакс"-ын шинжээч Жим О Нил гаргаж ирсэн. Тухайн үед тэрбээр "БРИК"-ийн орнуудад багтах Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад улс 2050 он гэхэд дэлхийн хамгийн баян гүрнүүд болно хэмээн онцолж байсан юм. Харин 2011 оноос эхлэн энэхүү нэгдэлд Өмнөд Африк улс нэгдэн орсноор БРИКС гэх болсон юм.
БРИКС нэгдэлийн талаарх тоон мэдээллийг доорх инфографикаар хүргэе.
АНУ тэргүүтэй барууны улсуудын ашиг сонирхлыг илэрхийлдэг гэх Дэлхийн Банк, Олон улсын Валютын сан зэрэг байгууллагууд дэлхийн эдийн засаг, улстөрийн шинэ нөхцөл байдалд болж буй үйл явдлыг үл ойшоосон гэж үзэн БРИКС-ийн орны төлөөлөгчид тус нэгдэлийг байгуулсан аж. БРИКС-ийн удирдагчид Дэлхийн Банк, Олон улсын Валютын сангийн бүтэц, шийдвэр гаргах үйл явцад өөрчлөлт оруулахыг удаа дараа шаардсаар ирсэн ч амжилт олоогүй.
Үүний дараа БРИКС өөрийн Хөгжлийн банкаа байгуулах шийдвэрийг өнгөрсөн онд Бразилд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан.
БРИКС-ийн тэргүүнүүдийн ээлжит уулзалт ирэх долдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Башкирийн нийслэл Уфа хотод болох бөгөөд энэ үеэр Хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн анхны хуралдааныг хийхээр төлөвлөөд байгаа юм.
Хэрвээ БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа үр дүнтэй болох юм бол дэлхийн улс төр, эдийн засагт эзлэх байр суурь нь нэмэгдэх талаар шинжээчид дүгнэж байна.