Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 45 дугаар сургуульд зочилж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг боловсрол төсөл”-ийн цэгэн хээнд суурилсан технологитой танилцлаа.
Тус сургуульд цэгэн хээнд сууриласан төрөл бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан долоон ухаалаг танхим байгуулжээ. Цахим үзэг болон ухаалаг самбар, цэгэн хээтэй сурах бичиг, түүнтэй холбоотой төхөөрөмжүүдийг ашиглан есдүгээр ангид геометрийн хичээл заах үйл явцад төслийн мэргэжилтнүүд цэгэн хээнд суурилсан технологийн давуу талуудыг Ерөнхий сайдад танилцуулав.
Энэ нь уламжлалт сурах бичиг болон цахим төхөөрөмжүүдийг хослуулах боломжтой шийдэл бөгөөд ашиглахад хялбар, үр ашигтай технологи юм. Ухаалаг самбараа энгийн дэлгэц, самбар хэлбэрээр ашиглаж болохоос гадна цэгэн хээтэй сурах бичгийг энгийн сурах бичиг байдлаар ашиглаж болох давуу талтай. Цахим үзэг ашиглан сурагчдын бичиж байгаа зүйлийг самбарт шууд харж болохоос гадна багшийн комьпютерт бүх хүүхдийн даалгавар нэгтгэгдэж, алдааг засах боломжтой аж.
Өнөөдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 15 400 гаруй анги танхим бий. Эдгээрээс эхний ээлжинд 3000-ыг нь цэгэн хээнд суурилсан технологитой ухаалаг танхим болгох шаардлага байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Ерөнхий сайдад танилцууллаа.