Азийн эдийн засгийн чуулга уулзалт БНХАУ-ын Хайнан мужид болж өнгөрлөө. Чуулга уулзалтыг нээж тус улсын Төрийн тэргүүн Си Зиньпин үг хэлэв. Тэрбээр Азиийн Төрийн тэргүүнүүд болон олон улсын бизнес эрхлэгчдэд зориулан бүсийн хэмжээнд чухал ач холбогдолтой асуудлуудыг өөрийн мэдэгдэлдээ онцолсон байна.
Тухайлбал БНХАУ цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд хөрөнгө оруулагчдын хувьд зорилтот зах зээл нь хэвээр үлдэнэ гэдгийг мэдэгджээ. Түүнчлэн тус улсын баримталж байгаа эдийн засгийн шинэ бодлого нь Ази, Номхон далайн бүсийн худалдаа болон хөгжлийн шинэ боломж байх болно гэдгийг онцлон дурдсан байна.
Си Зиньпин "БНХАУ аль хэдийнэ том хөрөнгө оруулагч болсон учраас гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй болсон гэж зарим хүмүүс сэтгэл зовж байх шиг байна. Гэхдээ БНХАУ олон улсад илүү нээлттэй болохоос гадна хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн том зорилтот зах зээл хэвээр байсаар байх болно. Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудыг хууль эрх зүйн хувьд хамгаалах бодлого ч мөн өөрчлөгдөхгүй.
Үүнээс гадна тэдэнд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах болно" хэмээн мэдэгджээ. Мөн энэ үеэр БНХАУ-ын Төв банкны тэргүүн эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд мөнгөний бодлогоо дахин зөөлрүүлж магадгүй талаар мэдэгджээ. Учир нь дэлхийн хоёрдогч том эдийн засгийн өсөлт тасралтгүй буурсаар байгаа нь бодлого тодорхойлогчдыг хариу арга хэмжээ авахаас аргагүй байдалд хүргэж байгаа талаар тэрбээр онцолсон байна.
Хэдийгээр БНХАУ-ын эдийн засаг таамаглаж байснаас хурдацтай буурсаар байгаа ч Ази төдийгүй олон улс дахь өөрийн нөлөөллийг бэхжүүлэхийн төлөө ажилласаар байгаа юм. Тодруулбал юанийн олон улс дахь хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд Олон Улсын Валютийн Сангийн нөөцийн сагсанд оруулахаар хэлэлцэж байна. Түүнчлэн БНХАУ-ын санхүүжилт давамгайлсан Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк нь олон улсын дэмжлэгийг аваад байгаа юм.