Францын орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шат өчигдөр /03.29/ боллоо. Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзэхэд сонгуульд Никола Саркози тэргүүтэй баруун төв үзэлтнүүдийн “Ардын хөдөлгөөний төлөөх холбоо” нам тэргүүлж байна хэмээн ВВС дамжууллаа.
Тодруулбал тус нам орон нутгийн зөвлөлүүдийн 102 суудлаас 68 суудлын эрх авсан байна.
Эрх баригч Социалист намын гишүүд болох Ерөнхийлөгч Франсуа Олланд, Ерөнхий сайд Мануэль Вальс нар орон нутгийн зөвлөлийн ихэнх суудлаа ийнхүү алдлаа.
"Сонгуулийн дүнг харахад Францчууд Олланд болон түүний Засгийн газрын бодлогоос татгалзаж байна" гэж Саркози хэлэн, намын нөхдүүддээ баяр хүргэв.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн дүн 2017 онд шинэ Ерөнхийлөгчөө сонгох Францчуудын үзэл бодлыг тодорхойлох чухал сонгууль гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: ВВС