1996 оны зул сарын өглөө Супер Марио 64-ийн эхний үе дэлхий даяар олон хүүхдийн гайхшлыг төрүүлж байсан гэдэг. Хэрвээ та Нинтендо 64 дээр үүнийг анх тоглож байснаа санаж байгаа бол яагаад гайхширсан гэдгийг төвөггүй ойлгож байгаа.
Тэгвэл үүнээс бараг 20 жилийн дараа та дахин тэр мэдрэмжийг авч болох нь. Гэхдээ энэ удаад өндөр нягтралтайгаар шүү. Ройстан Росс гэх залуу Unity-д зориулан төрөл бүрийн дүрийг удирдах арга боловсруулжээ.
Харин үүнийгээ туршихын тулд алдарт “Марио 64”-ийг ашигласан юм. Үнэндээ энэ үеийг хэчнээн удаа тоглосон гэдгээ хэлж мэдэхгүй нь.
Тоглоом хэрхэн харагдаж байгааг доорх бичлэгээс үзнэ үү:
Мэдээж хэрэг дахин хийсэн хувилбар нь төгс биш, гэхдээ дүрслэл нь ямар хол зөрүүтэй байгааг хараарай. Түүнчлэн Ройстан үүнээс цааш Мариог үргэлжлүүлэх төлөвлөгөө байхгүй аж.
Хамгийн гол нь Unity Player-ийн ачаар та ямар ч төхөөрөмж хэрэглэж байсан үүнийг тоглоход бараг асуудал үүсэхгүй. Та Windows, Mac, Linux зэрэг аль ч үйлдлийн системийг ашигладаг байсан тоглож болно.
Гэхдээ энэ сарын 3-нд шинэчлэгдсэн 5,0 хувилбар нь бага зэрэг асуудалтай байгаа гэдгийг сануулахад илүүц биз.