2011 оны Тохокугийн газар хөдлөлт Японы зүүн хойд эрэгт ямар их хохирол учруулсныг бид мэднэ. Хамгийн том жишээ нь 9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа үүссэн цунамигийн улмаас Фүкүшимагийн цахилгаан станцын гурван реактор усанд автсан билээ.
Цунамигийн улмаас 15891 хүн амиа алдаж, 2584 хүн сураггүй алга болжээ. Тэгвэл Япончууд үүнээс хойш дөрвөн жилийн дараа “Дөрвөн давхар өндөр байшинтай тэнцэх, 250 бээр үргэлжлэх давлагаанаас хамгаалах Хана барих” тухай хэлэлцэж байна.
Ойролцоогоор долоон тэрбум ам. долларын өртөгтэй төсөл том сонсогдож болох ч 2011 оны газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол нь 35 тэрбум ам. доллароор хэмжигдэж байв.
Гэхдээ “Аварга том ХАНА” үнэхээр хэрэг болдог уу гэдэгт та хариулаарай. Япончуудад тус болох болов уу?