Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг ингэж дүгнэсэн.
“2012 оны сүүлээс хөрөнгийн орох урсгал тасралтгүй буурсан орчинд эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор дотоодын эдийн засгийн тэлсэн бодлогын нөлөөгөөр төлбөрийн тэнцлийн хүндрэл даамжирч, макро эдийн засгийн тэнцвэр алдагдсан”.
Монгол орны экспортын гол түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ буурсан, хөрөнгийн урсгал төдийлөн сэргэхгүй хэвээр байгаа орчинд дотоодын тэлсэн бодлого нь төгрөгийн ханш үргэлжлэн сулрах нөхцөлийг бүрдүүлж, гадаад валютын улсын нөөц буурах эрсдэлтэй байгааг онцлов.
Олон улсын байгууллагуудын Монголын эдийн засгийн өсөлт болон инфляцийн төсөөлөл
Олон улсын байгууллагууд болон зэрэглэл тогтоогч байгууллагуудын Монголын эдийн засагт өгсөн үнэлгээ, зөвлөмжүүдээс Дэлхийн банк, Moody’s зэрэглэл тогтоогч агентлагийн тайланг тоймлон авч үзвэл:
ДЭЛХИЙН БАНК (Mongolia economic update, Worldbank, 2014 оны 12 дугаар сар) :
Он дамжин үргэлжлэх эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдлаас шалтгаалж Монголын эдийн засагт хүндрэл тулгарч байна. 2014-2015 оны эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдал нь эдийн засгийн бодит өсөлтийг 2014 онд саарууллаа.
Эдийн засгийн бодит өсөлт оны эхний есөн сарын эцэст 7 хувь болж, өмнөх оны мөн үеийн 12.8 хувьтай харьцуулахад 5.8 нэгж хувиар саарлаа. Уул уурхайгаас бусад салбарын өсөлт энэ оны мөн үед 2 хувь болж буурсан нь 2013 оны мөн үед 17.4 хувиар өсч байсантай харьцуулахад өсөлт огцом буурлаа.
2014 онд зээл өндөр өсөлттэй байсан, төгрөгийн ханшийн үргэлжилсэн сулралтаас шалтгаалан инфляцийн түвшин 2 оронтой тоонд хадгалагдахаар байна.
Гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй буурч байгаа, бизнесийн орчин муудаж буй нөхцөлд эдийн засаг дахь нийт хөрөнгө оруулалтын хэмжээ багагүй буураад байна. Хэрэглээний өсөлт эерэг байгаа ч өсөлтийн хурд саарч байна. Гадаад секторын эмзэг байдал болон дотоодын үнийн өндөр өсөлт нь Төвбанкнаас хэрэгжүүлж буй тэлэх бодлогыг хязгаарлаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний эдийн засгийн өсөлтийг хадгалах бодлогын нөлөө 2014 онд саарч байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дунджаар ДНБ-ий 30 хувь байсан урсгал тэнцлийн алдагдал энэ оны эхний есөн сарын байдлаар ДНБ-ий 11 хувьд хүрч буураад байна. Ийнхүү урсгал тэнцлийн алдагдал буурч байгаа нь нэг талдаа импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 16 гаруй хувиар буурсан, нөгөө талдаа зэсийн экспорт өндөр байгаа нь голлон нөлөөллөө.
Гэвч гадаадын хөрөнгө оруулалт буурсан хэвээр байгаа, улсын гадаад валютын нөөц гурван сарын импортын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй түвшинд хүрсэн зэргээс шалтгаалан Монголын эдийн засагт шаардлагатай санхүүгийн эх үүсвэр дутагдсан хэвээр. 2014 онд зээл өндөр өсөлттэй байсан, төгрөгийн ханшийн үргэлжилсэн сулралтаас шалтгаалан инфляцийн түвшин 2 оронтой тоонд хадгалагдахаар байна.
Өндөр инфляци, гадаад тэнцвэргүй байдлаас шалтгаалан ирэх онд эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах төлөвтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсаар байгаа, валютын ханш суларсаар байгаа нь эдийн засагт түүн дотроо уул уурхайн бус салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Оюу толгойн үйлдвэрлэл хоёр дахь жилдээ орж, бүрэн үйл ажиллагаа нь жигдэрч байгаатай холбоотойгоор уул, уурхайн салбарын өсөлт 2015 онд саарна.
Урсгал тэнцлийн алдагдал саарч байгаа ч ДНБ-ий 10 хувьтай тэнцэхээр байгаа нь өндөр үзүүлэлт. Иймд 2015 онд Монголын эдийн засагт санхүүгийн эх үүсвэр дутагдсан хэвээр байх эрсдэл байна. Энэ нь улсын гадаад валютын нөөцийг цаашид үргэлжлэн буурах дарамт үүсгэхээр байна. Инфляцийн түвшин 2 оронтой тоонд хэвээр хадгалагдаж, Төвбанкны инфляцийн зорилтот түвшин болох 7 хувиас давж гарахаар байна.
Томоохон дүнтэй гадаад зээл, өрийн эргэн төлөлт 2017-18 онд хийгдэхээр хүлээгдэж байгаа нь гадаад секторын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Хөгжлийн банкны 580 сая ам.доллар 2017 оны гурав дугаар сард, Чингис бондын 500 сая доллар 2018 оны эхний сард тус тус төлөгдөхөөр хүлээгдэж байна. Төвбанкнаас Хятадын төвбанктай хийсэн Төгрөг-Юаны своп хэлцэл 2017 онд эргэн төлөгдөх эсвэл сунгагдах ёстой.
Улсын гадаад валютын нөөц буурч байгаа, урсгал тэнцлийн алдагдал өндөр хэвээр байвал их хэмжээний гадаад өр, зээлийн эргэн төлөлт гадаад эх үүсвэрт сөргөөр нөлөөлөн, эдийн засагт хүндрэл учруулах эрсдэлтэй. Өрийн үйлчилгээ 2014 оны хүлээгдэж буй ДНБ-ий 9 орчим хувьтай тэнцэж байгаа нь төсөвт томоохон дарамт учруулахаар байна.
Банкны салбарын активын чанар муудаж байгаа нь өндөржүүлсэн хяналт, шалгалт, оновчтой бодлогын хувилбарыг шаардаж байна. Зээл 2013 онд ДНБ-ий 20 гаруй хувьд хүрч тэлсэн, банкны хяналт шалгалт, зохистой харьцааны зарим үзүүлэлтүүдийг сулруулсан нь банкны системийн эмзэг байдлыг өсгөн, эдийн засгийн уналттай орчинд энэ нь банкуудын активын чанарыг муутгах байдлаар илрэх хандлага ажиглагдаж байна.
Сүүлийн 12 сард хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ жилийн 166 хувь болон 48 хувиар тус тус өсөөд байна. Зээлийн хэмжээ чанаргүй зээлийн хэмжээнээс илүү хурдтай өсч байгаагаас чанаргүй зээлийн нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь бага түвшинд байгаа мэт харагдах ч өнгөрсөн хямралын үеийн туршлагаас харахад хугацаа хэтэрсэн зээл хурдтай нэмэгдэх нь богино хугацаанд чанаргүй зээлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Банкуудын активын чанар муудаж байгаа нь банкны салбар эх үүсвэрийн дутагдалд орох, улмаар харилцагчдын банкны салбарт итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Эдийн засгийн бодлогын хувьд:
Эдийн засагт үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд Шийдлийн Засгийн газар эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд Дэлхийн банкны зүгээс дараах гол асуудлууд дээр бодлого боловсруулагчид анхаарч ажиллахыг зөвлөж байна.
Үүнд:
- Төсвийн гадуур хийгдэж байгаа буюу Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын зарцуулалтуудыг төсөвт нэгтгэх.
- Төсвийн алдагдлыг бодитой бууруулахын тулд төсвийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах.
- Мөнгөний хумих бодлого цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
- Хагас төсвийн (quasi-fiscal) шинжтэй бодлогын арга хэмжээнээс аль болох татгалзах.
- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зах зээлийн суурь үзүүлэлтүүдээс хамаарч уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлах.
- Банкуудын хяналт, шалгалтыг сайжруулж, системийн тогтвортой байдлыг хангах.
- Гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох богино хугацаанд дорвитой сэргээх нь гадаад секторын эмзэг байдлыг бууруулахад нэн чухал болоод байна.
MOODY’S ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ АГЕНТЛАГ (2014 оны 11 дүгээр сар) :
Монгол улсын гадаад секторын эмзэг байдал, өндөр инфляциас шалтгаалан бодит эдийн засгийн өсөлт саарч байгаа нь тус орны зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байна. Урсгал тэнцлийн алдагдал буурч байгаа ч энэ нь төлбөрийн тэнцэлд хүндрэл учруулсан хэвээр байгаа бөгөөд нөгөө талдаа хөрөнгийн орох урсгал сэргэхгүй байгаа нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даамжруулж, гадаад валютын улсын нөөц буурахад нөлөөлж байна.
Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тэдгээрийг урамшуулах шат дараатай арга хэмжээ авч байгаа ч дунд хугацаанд үр дүнгээ өгөхөөр байна. Түүнчлэн төсвийн алдагдал өндөр, засгийн газрын өрийн хэмжээ хуулиар заасан хэмжээнээс хэтэрч байгаа нь цаашид зайлшгүй шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэрийг татахад сөргөөр нөлөөлж байна.
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр зээлийн өсөлт 50-иас илүү хувиар өсч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом сулрахад багагүй үүрэг гүйцэтгэсэн.
- Гадаадын хөрөнгө оруулалтын он дамжсан бууралт нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Нүүрсний салбарт тулгараад буй хүндрэл болон хөрөнгө оруулалтын бууралттай холбоотойгоор өмнөх оны эцэст 11.7%-тай гарч байсан эдийн засгийн өсөлт 2014 оны эцэст бидний тооцоогоор 5.5% гарахаар хүлээгдэж байна.
- Төвбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого нь гадаад шокын нөлөөг саармагжуулахад үр дүнгээ өгсөн ч мөнгө, зээлийн өндөр өсөлт бий болгов. Гадны хөрөнгө оруулалтын болон экспортын бууралтаас шалтгаалсан шокын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн эсрэг өнгөрсөн 2 жилд Төвбанкнаас хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлого явуулсан нь үр дүнгээ өгч, эдийн засгийн өсөлтийг 2 оронтой тоонд хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Дээрх мөнгөний зөөлөн бодлогоос шалтгаалан 2013 онд банкны активын хэмжээ 74%-иар, зээлийн өсөлт 54%-иар тус тус өсөхөд хүргэж, энэ нь төгрөгийн ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх замаар төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.
- Мөнгө, зээлийн өсөлт саарч байгаа ч төгрөгийн ханш сулрах болон инфляци өсөх дарамт хэвээр байна. Инфляцийн түвшин бидний үнэлгээнд эдийн засгийн бодлогын үр нөлөө, түүнд итгэх ард иргэдийн итгэлийг төлөөлдөг. Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр зээлийн өсөлт 50-иас илүү хувиар өсч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом сулрахад багагүй үүрэг гүйцэтгэсэн.
- Төсөвтэй адилтгах зардал болон засгийн газрын өрийн хэмжээ өссөн нь төсөвт сөргөөр нөлөөлж байна. Гадаад валютаар авсан өрийн хэмжээ өндөр байгаа нь Төв банк эцсийн зээлдүүлэгчийн үүргээр зах зээлд оролцох боломжийг хязгаарлаж байна. Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 2002-2009 оны хооронд харьцангуй тогтвортой буюу дунджаар 1.3 хувьтай байсан. Монгол улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн турш төсвийн сахилга батыг хангаж, төсөв ашигтай гарч байв. 2012 оноос төсвийн алдагдал эрс өсч, Засгийн газрын өрийн хэмжээ ихээхэн нэмэгдсэн нь ирээдүйд төсвийн бодлогод гол сорилт болохоор байна. Арилжааны нөхцөлтэй гадаад өрийн хэмжээ өсч, хөнгөлттэй нөхцөлтэй зээлийн хэмжээ буурч байгаа нь эрсдэлтэй.
Гадаадын байгууллагуудын Монголын эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаарх төсөөлөл
WorldBank | EIU | Moody's | ||||
2014 | 2015 | 2014 | 2015 | 2014 | 2015 | |
Бодит сектор болон Үнэ (%) | ||||||
Эдийн засгийн өсөлт | 6.3 | 6.1 | 10.1 | 6.5 | 5.5 | 6 |
Уул, уурхай | 17.1 | 11.3 | ||||
Бусад | ||||||
Инфляци | 11.5 | 10.3 | 12.8 | 8.3 | 12.5 | 11 |
Төсөв | ||||||
Орлого/НДНБ (%) | 27.3 | 25.9 | 30,5 | 26,9 | ||
Зардал/НДНБ (%) | 34.5 | 31.4 | 32,1 | 28,5 | ||
Тэнцэл/НДНБ (%) | -7.2 | -5.5 | -1.8 | -0.5 | -1,7 | -1,7 |
ЗГ-ын өр/НДНБ (%) | 47,6 | 47,1 | ||||
Гадаад сектор | ||||||
Төлбөрийн баланс | ||||||
Урсгал тэнцэл/НДНБ (%) | -11.3 | -9 | -13,6 | -12,7 | ||
Экспорт. | 5561 | 6196 | ||||
Импорт | 4690 | 4924 | ||||
Хөрөнгө, санхүүгийн тэнцэл | ||||||
ГШХО/ДНБ | 7.5 | 9,8 | ||||
Гадаад валютын улсын нөөц (billion USD) | 0.9 | 1,4 | 1,3 | |||
Мөнгө, Санхүү | ||||||
Дотоод Цэвэр Зээл | ||||||
Гадаад Цэвэр Зээл | ||||||
Нөөц Мөнгө | ||||||
Хүүгийн түвшин | ||||||
Төгрөгийн ханш | 1877 | 1875 | 1850 | 1750 |