Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, гишүүд, ГНБ даргаар ахлуулсан ажлын хэсгүүд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ноос энэ сарын 27 хүртэл буюу сарын хугацаанд Монгол Улсын 21 аймагт байрлах нийт 73 шүүхийн 41 тамгын газарт ажиллан, үйл ажиллагаатай танилцсан байна.
ШЕЗ-ийн төлөөлөгчид хөдөө орон нутагт ажиллаж, иргэд олон нийттэй уулзсан талаарх ажлын тайлангаа өнөөдөр танилцууллаа.
ШЕЗ хөдөө орон нутагт ажиллах үеэр үндсэн ажлыг гүйцэтгэжээ. Үүнд:
- Шүүхийн Захиргааны тухай хуульд ШЕЗ-ийн гишүүд өөрсдийнхөө ажлын тайланг нийт шүүгч нарт танилцуулах ёстой гэж заасан байдаг аж. Энэ хүрээнд ШЕЗ 2014 онд хийсэн ажлынхаа тайланг Монгол Улсын хэмжээний нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж, цаашдын зорилтыг тодорхойлсон.
- Хууль тогтоомж, ШЕЗ-өөс баталсан заавар, дүрэм, журмын хэрэгжилтийн явц болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг нийтэд нь шалгаж, арга зүйн удирдлагаар хангасан.
- Орон нутгийн иргэд, иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлагчтай уулзсан гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа хэллээ.
Үүнээс гадна Шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагааны талаар орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцсэн. Энэ уулзалтад нийт 21 аймгийн 3620 хүн оролцсон нь шүүхийн шинэтгэлийн талаар сонирхдог болсон, үзэл бодлоо илэрхийлдэг болсон гэдгийг харуулж байгаа ШЕЗ-ийн төлөөлөгчид дүгнэж байна.