Нэгдүгээрт энэ бүтээгдэхүүн дөрөвдүгээр сарын 1-ний хошигнол биш. Хоёрдугаарт үүнийг “цаг” гэхээс илүүтэйгээр “Шоргоолж бугуйвч” гэвэл зохилтой.
Шоргоолжнууд чинь хорвоог орхичихвол оронд нь жоом, өт байрлуулж болох шүү дээ
Шоргоолжны үүрийг бугуйдаа зүүнэ гээд төсөөл дөө. Яг л үүнийг “Analog Watch” компани хэрэгжүүлжээ. “Шоргоолж цаг” гэж нэрлэсэн энэ бүтээгдэхүүн дотроо амьд шоргоолжтой.
Та тэднийг багахан хэмжээний элсэн чихэр, ус зэргээр хооллох бөгөөд тэд таны бугуйн дээр өөрсдийн үүрээ засаж, амьдарсаар байх аж. Нэг үгээр та энэ шоргоолжнуудын хувьд “БУРХАН” болж байгаа ч юм шиг.
Тэдний сайт дээр бичсэнчлэн “Шоргоолж цаг” нь дотроо 3-5 амьд шоргоолжтой бөгөөд цаг мэт загвартай шоргоолжны үүр юм. Худалдан авалт бүрт шоргоолжноос гадна элс, ус/хүнс дамжуулах зориулалттай дусаалга, чимхүүр, цагийг онгойлгох хэрэгсэл, энгийн, хялбар тайлбар дагалдана. Жишээ нь цаган дотроо шоргоолжоо оруулахын тулд шоргоолж бүхий хоолойг хөргөгчин дотор 10 минут байлгаж тэднийг түр зуур унтуулах хэрэгтэй. Ингээд чимхүүрээр шинэ гэрт нь оруулаад л та шоргоолж бүхий бугуйн цагтай болно. Мэдээж хэрэг бидний бүтээгдэхүүн хүүхдүүдэд зориулагдаагүй.
Гэтэл цаг заадаггүй мөртөө баахан шоргоолжтой цаг хэн зүүхийг хүсдэг юм бол? Хэрвээ та хүсдэг бол энэ цагийг 59 ам. доллароор урьдчилан захиалж болно. Нөгөөдөр энэ цаг худалдаанд гарах бөгөөд магадгүй шоргоолжнууд чинь хорвоог орхичихвол оронд нь жоом, өт байрлуулж болох шүү дээ.