Францын Альпын нуруунд осолдсон Германы агаарын тээврийн Germanwings компанийн A320 онгоцны ослын газар ажиллаж байгаа мөрдөн байцаагч, шинжээчид одоогийн байдлаар 78 хүний ДНХ-г тогтоосон талаар ВВС мэдээллээ. Сануулахад Барселонагаас Дюссельдорф хотыг чиглэн нисэж байсан тус онгоцонд 150 хүн сууж явсан юм.
Үүний өмнө Германы хэвлэлүүдээр A320 онгоцыг санаатайгаар осолдуулсан гэх туслах нисэгч Андреас Любицийн ДНХ-г тодорхойлсон гэж мэдээлсэн ч шинжээчид үүнийг няцаав.
Түүнчлэн аврах багийнхан амиа алдсан хүмүүсийн цогцос болон онгоцны хар хайрцгийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм.
"Бурханы нэрээр гуйя, хаалгаа онгойлго"
Германы Bild сонин онгоцны хар хайрцагт бичигдсэн нислэгийн сүүлийн минутуудын яриаг дэлгэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Патрик Зонденхаймер гэх нэртэй онгоцны ахмад нислэгийн өмнө угаалгын өрөө орж чадаагүй тухайгаа хэлж, түр хугацаанд удирдлагыг гартаа авахыг туслах нисгэгчид хэлжээ.
Үүний дараа Любиц бүхээгийн хаалгыг дотроос нь цоожилж, хаалгаа онгойлгоогүй бололтой.
Нислэгийн бичлэгээс сонсоход онгоцны ахмад бүхээгийн хаалгыг хүчтэй цохиж, "Бурхны нэрээр гуйя, хаалгаа онгойлго" гэж хашгирч байгаа нь сонсогдсон гэв.
Олон улсын дүрэм зөрчсөн
Тус ослын албан ёсны шалтгаан тодорхой болоогүй ч хэвлэлүүдээр янз бүрийн таамаг, ташаа мэдээллүүд гарч байгаа. Үүнтэй холбогдуулан Европын нисгэгчдийн холбоо нислэгийн бүхээгийн бичлэгийг олон нийтэд цацсан явдал олон улсын эрх зүйг ноцтой зөрчсөн гэж мэдэгдэж байна.
Ямар нэгэн мэдэгдлийг ослын шалтгаан тодорхой болсны дараа хийхийг эрх баригчдаас хүсчээ.
Эх сурвалж: ВВС