Хайр дурлал гэдэг нэг талаас сэтгэлийн их хүч, аз жаргал. Санаж, бодож, үгүйлж, догдолж бие сэтгэл, бүхий л зүйлээ зөвхөн хайртай хүндээ зориулах тэр агуу сэтгэл. Нөгөө талаас далайн хар шуурга. Авч чадахгүй, хайрлуулж чадахгүй л бол зовж шаналж, эцэст нь түүнийгээ хэнд ч өгөхгүй гэсэн атгаг хар санаа.
Энэ хорвоогийн хамгийн гол утга учир, үнэт баялаг нь хайр сэтгэл. Гагц түүнд хэрхэн яаж хандахаас л түүний хүчийг тодорхойлж болох биз ээ.
Үзэсгэлэн гоо, сайхан сэтгэл, ариун нандин бүхэн хосолсон залуухан цыган бүсгүй Есмерельдагийн бүтэлгүй дурлал, сүмийн хонх цохигч бөгтөр Куасимодогийн түүнийг гэх цөхрөшгүй дурлалыг өгүүлэх “Парисын дарь эхийн сүм” мюзикл драмын жүжиг Олон улсын театрын өдрөөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амиллаа.
Жүжигт хайр сэтгэлийн ариун нандин гэдгийг харуулахаас гадна хүний дотоод, гадаад гоо сайхны мөн чанарыг Эсмеральда, Квазимода хоёрын дүрээр илэрхийлэн гаргасан байдаг.
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн 1831 онд бичсэн уг романыг УДЭТ “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд тоглож байгаа бөгөөд найруулагчаар Төрийн Соёрхолт Н.Наранбаатар ажиллажээ.
У.Шекспир “Гамлет” жүжгээр нээлтээ хийсэн “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр В.Хюго “Парисын дарь эхийн сүм”, Софокл “Эдип хаан”, М.Сервантес “Кихот ноён”, Г.Ибсен “Нора” жүжгүүд тоглоно. Жүжгүүдийн цагийн хуваарийг ЭНД дарж сонирхоорой.
Ингээд үнэнч ариун хайр дурлалын түүхийг өгүүлэх “Парисын дарь эхийн сүм” мюзикл драмын жүжгээс хийсэн фото сурвалжлагыг сонирхоно уу.