“International Tourism Boerse-2015” (Герман дуудлага нь И Тэ Бэ) олон улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн энэ жил Монголоор овоглосон. Манай улсын аялал жуулчлалын салбарын 300 орчим зочин төлөөлөгч улсаа мөн байгууллагаа сурталчлахаар тус хотод цуглалаа. Мөн Европын улсуудад амьдардаг монголчууд И Тэ Бэ үзэсгэлэнд албан ёсны түнш орноор оролцож буй Монгол орныхоо оролцоог сонирхохоор олноороо ирсэн. Тиймээс ч 49 дэх удаагаа болж буй И Тэ Бэ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн захирал Кристиан Гөке “Берлин хот өнөөдөр нүүдэлчдийн нийслэл болоод байна” хэмээн хэлсэн юм. И Тэ Бэ-д 186 орны 10.096 байгууллага өөрсдийгөө сурталчлахаар мөн шинэ, хуучин түншүүдтэйгээ уулзах гэж ирлээ. Тус үзэсгэлэнд бизнесийн түншүүдтэй уулзаж, хамтарч ажиллахаар оролцсон манай аяллын компаниудын хувьд өмнөх жилүүдийг бодвол энэ удаад ачаалал өндөтэй ажилласан гэдгээ хэлж байлаа. Монголоос нийт 16 аяллын компани оролцсон. Тэд энэ жилийн И Тэ Бэ үзэсгэлэнд хэрхэн оролцсон болоод албан ёсны түнш орны байр сууриар оролцоход ямар өөрчлөлтүүд мэдрэгдсэн талаарх сэтгэгдлээ манай сэтгүүлтэй хуваалцсан юм.
“Женко Тур Бюро” компанийн ерөнхий менежер Б. Жавхаа
Нийтдээ таван жил И Тэ Бэ үзэсгэлэнд оролцож байна. Манайх жилдээ дунджаар 14 мянга гаруй аялагч авдаг. Өнгөрсөн онуудтай харьцуулахад оролцогч компаниуд, төр болон төрийн бус байгууллагуудын идэвх зүтгэл хүчтэй байлаа. Мөн сурталчилгааны талбайн өнгө төрх, засал, тоглолт, үзүүлбэрүүд их сайн байна. Ази, тэр дундаа Монголын сурталчилгааны талбайг зорих хүмүүс өмнөх жилүүдэд нэлээд бага байдаг байсан. Ер нь уулзах цаг товлосон, зорилтот түншүүдтэйгээ л голдуу И Тэ Бэ дээр ирж уулздаг байсан бол энэ жил мэдээлэл сайн хүрсэний хүчинд аялал жуулчлалын салбарынхан болон аялагчид маш олноороо бидэнд хандаж байна.
Энэ удаагийн И Тэ Бэ-д оролцсон эрчээ алдахгүй цааш үргэлжлүүлж, гаднын улсуудад Монголын талаар мэдээлэл сурталчилгааг улиралдаа нэг хийж, Монголыг олон улсад сануулаад байх хэрэгтэй.
Бидэнтэй цаг тохирч уулзая гээгүй ч, сонирхож ирж буй хүмүүсийн хувьд Монголд очвол юу үзэж болох талаар илүүтэй асууж, дэлгэрэнгүй мэдээлэл авч байлаа. Бидэнтэй уулзсан үзэсгэлэнд оролцогчид ихэвчлэн гурван долоо хоногын аяллыг сонирхож байна. Манай компани нийт 50 гаруй уулзалт хийхээр товлосон ч Монголын сурталчилгааны талбай ачаалал ихтэй байсан учир 30 уулзалтыг л хийлээ. Түүнээс таван компанитай нь эцсийн байдлаар ажиллахаар тогтсон бол бусадтай нь хэлэлцээрийн түвшинд уулзлаа. Энэ удаагийн И Тэ Бэ-д оролцсон эрчээ алдахгүй цааш үргэлжлүүлж, гаднын улсуудад Монголын талаар мэдээлэл сурталчилгааг улиралдаа нэг хийж, Монголыг олон улсад сануулаад байх хэрэгтэй. Тухайлбал, Германд ирэх хоёр жил “Mongolia, Nomadic by Nature” гэсэн имиджээ бариад, сурталчилгаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй.
“Цолмон Травел” компанийн захирал М. Навчаа
И Тэ Бэ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд би хувьдаа Монгол Улсаас хамгийн олон удаа буюу 25 дахь жилдээ, “Цолмон трэвел” компанийн хувиар 22 жил оролцож байна. Дэлхийд аялал жуулчлалын олон үзэсгэлэн болдог. Түүнээс хамгийн том, мэргэжлийн гэдгээрээ И Тэ Бэ чухал ач холбогдолтой. Бид бүх түнштэйгээ И Тэ Бэ дээр ирж уулзаж туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа ярьдаг. И Тэ Бэ дээр 20 гаруй жил уулзаж буй гаднын түнш ч бидэнд байна. Гаднын аяллын компаниуд эхний хэдэн жилдээ тандаж байгаад жил бүр И Тэ Бэ-д оролцоод байхаар тогтвортой компани гэж үзэж, хамтарч ажиллахыг санал болгодог. Компаниуд бидний хувьд жил бүр шинэ түншүүдтэй холбоо тогтоох, хуучинтайгаа харилцаагаа бататгах, тодотгох нь гол ач холбогдол юм. Хэдий энэ жил Монгол түнш орны байр сууриар оролцсон үр дүн энэ жил бага мэдрэгдэж болох ч, ирэх жил илүү сайн мэдрэгдэнэ. Түүний дараагийн жилээс бүр сайн гарна. Бид энэ удаа хамгийн багадаа 5-6 жил хамтарч ажилласан 17 компанитай уулзлаа. Мөн сүүлийн 2-3 жил биднийг тандаж байсан 3-4 компани энэ жил болон ирэх жилүүдээс аяллын хөтөлбөр зохиож аялагчид явуулахаар тохирч гэрээ хийлээ. Энэ бол бидний жил бүр тогтвортой оролцож, итгэл даахаа илтгэж байсны үр дүн, том амжилт. Монголыг шинээр сонирхон, бидэнтэй уулзаж, мэдээлэл аваад явсан компани цөөнгүй байна. Аяллын компаниуд нэлээд хэдэн жил зах зээлийн судалгаа хийж итгэлтэй болсон цагтаа аялал явуулж эхэлдэг. Тиймээс тэднийг ирэх жилээс бидэнтэй хамтарч аялал зохион байгуулаад эхэлнэ гэж хэлж чадахгүй.
“Нью Жуулчин” компанийн борлуулалтын менежер Д.Уянга
Манай компани 12 дахь жилдээ оролцож байна. И Тэ Бэ үзэсгэлэнд энэ жил түнш орноор оролцсоноор үзэсгэлэнд оролцогч болон үзэж буй хүмүүсийн Монголыг гэсэн идэвх өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд өндөр байлаа. Бид нийт 100 гаруй гаднын компанитай хамтарч ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жилийн хувьд нийт 100 орчим шинэ түнштэй уулзаж, ярилцлаа. Гаднын нэг компанитай хамтарч ажиллахаар эцсийн байдлаар тохирлоо. Зарим зах зээл, тэр дундаа Оросын аялал жуулчлалын зах зээл уналттай байгаа учир Орос, Хятад, Монголыг холбосон аялал хийх хүмүүсийн сонирхол буурч, Монголоор тойрон аялал хийх хүсэлтэй жуулчдын тоо нэлээд өсөх хандлагатай байна. Жилийн жилд И Тэ Бэ-д түнш орноор оролцож буй орныг олон нийт нэлээд сонирхож байдаг. Тиймээс Монголыг энэ удаад илүү сайн мэддэг болж байгаа нь мэдрэгдэж байна. Илүү идэвхтэй аялал болох каяак, явган аялал, мотоцикльтой аялал зэргийг түлхүү сонирхож байна. Жил бүр оролцдог шигээ энэ удаад ч мөн тэгж хандвал түнш орноор оролцсоны үр дүн гарахгүй. Төр, хувийн хэвшил аль аль нь уулзсан тэрхүү уулзалтууд, хийсэн ажлаа лавшруулж, араас нь явж ажил хэрэг болгоход идэвх зүтгэл гаргах хэрэгтэй.
“Жуулчин” компанийн Герман зах зээл хариуцсан менежер Г.Болор-Эрдэнэ.
Манай компани 22 дахь жилдээ оролцож байна. Бид жилдээ 8-10 мянга орчим жуулчин авдаг. Герман хэлтэй орнуудаас ирж буй жуулчид нийт аялагчдын 30-40 хувийг эзэлдэг. Энэ жилийн хувьд сурталчилгааны талбайгаасаа эхлээд бүх зүйл өвөрмөц, үнэхээр ач холбогдол өгч байна гэдэг нь мэдрэгдэж байсан. Биднийг зорин ирж буй хүмүүсийн тоо их байлаа. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Австри, Швейцарьт очиж, компаниудтай уулзаж байхад төдийлэн нааштай хандахгүй байсан атлаа энэ жил өөрсдөө бидэн дээр ирж уулзаад гэрээний түвшинд ярилцаж буй нь Монгол Улс И Тэ Бэ-д хэр өргөн хүрээтэй оролцож байгаагийн илрэл юм. Бид И Тэ Бэ үзэсгэлэнгийн үеэр нийт 58 компани, харилцагчидтайгаа уулзсан.
Европ жуулчдын хувьд жилийн өмнөөс төлөвлөгөө хийж, захиалга өгдөг. Гэтэл бидэнд тодорхой, тогтчихсон хуваарь одоо болтол байхгүй байгаа нь том хүндрэл учруулж байна. Энэ асуудалд шийдэл яаралтай хэрэгтэй байгаа.
Үүний 21 нь хуучин харилцагч, 37 шинэ компани байна. Манай сурталчилгааны тараах материалыг авсан, аяллын талаар ярилцсан хувь хүмүүсийн тоог нэмэх юм бол энэ тоо хэдэн зуугаар яригдах болно. Манай компанийн гадаадын нийт харилцагчдын 34 хувийг Герман хэлтэй улсуудаас байдаг. И Тэ Бэ үзэсгэлэнд оролцсоны дараа жуулчид ихэснэ гэсэн хүлээлт байна. Түүнтэй уялдуулаад гадаад, дотоод нислэгүүд, олон улсын галт тэргийн давтамжын тоог олшруулах, тогтмолжуулах хэрэгтэй. Жишээлбэл, дөрөвдүгээр сарын нислэгийн хуваарь одоо болтол гараагүй байна. Ялангуяа Европ жуулчдын хувьд жилийн өмнөөс төлөвлөгөө хийж, захиалга өгдөг. Гэтэл бидэнд тодорхой, тогтчихсон хуваарь одоо болтол байхгүй байгаа нь том хүндрэл учруулж байна. Энэ асуудалд шийдэл яаралтай хэрэгтэй байгаа. Бидний зүгээс хамтарч ажиллаж буй компаниуд болон жуулчдынхаа хүсэлтийг харгалзаад үйлчилгээгээ чадах хэмжээндээ сайжруулаад явж байна.
“Селена Трэвел” компанийн ажилтан Ө.Золзаяа
Манай компани тав дахь жилдээ оролцож байна. Шинэ түнштэй болох, хуучин түнштэйгээ харилцаагаа бататгах зорилгоор оролцдог. Манайх жилдээ 500-800 жуулчин хүлээн авдаг. Бид илүү үнэтэй аяллын багцыг санал болгодог учир тоо бус чанарт анхаардаг. Хэдийгээр манай компани англи хэлтэй орнуудын зах зээлээс жуулчид түлхүү авдаг ч Герман хэлтэй улсуудаас аялал авахын тулд И Тэ Бэд ордог. Ирэх тоолондоо 3-4 хамтарч ажиллаж болохуйц компанитай уулзаж хамтран ажиллах түвшинд ярилцаад буцдаг. Энэ жил 10 гаруй хуучин түнштэйгээ уулзсан бол шинээр 20 гаруй түнштэй боллоо. Тохиролцооны шатанд хүрсэн нэлээн хэдэн гэрээ байгаа. Манай хуучин түншүүдийн хувьд Монголыг түншээр оролцож байгаад ихээхэн талархалтай байгаа бөгөөд цаашид хамтарч ажиллахад илүү итгэл төрж байгаагаа бидэнд илэрхийлж байв. Шинэ түншүүдийн тухайд түншээр оролцох гэж байгааг сонсоод биднийг зорьж ирж байсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хүмүүсийн биднийг сонирхож ирж буй хандлага 10 дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Өнгөрсөн онуудад олон нийтэд үзэсгэлэнгээ сонирхуулдаг сүүлийн хоёр өдөрт манай сурталчилгааны талбай хоосон, хүнгүй шахам байдаг байлаа. И Тэ Бэ-д нэг жил ороод шууд л амжилт олно гэж байхгүй. Хоёр гурван жил оролцож байж томоохон аялал жуулчлалын компаниудын нүдэнд тусдаг. Гаднын компаниуд аливаа компаниудтай харилцаа тогтоохдоо тогтвортой үйл ажиллагаатай эсэхт өндөр ач холбогдол өгдөг. Манай шинэ, хуучин түншүүдийн хэлж байгаа нэг асуудал нь Монгол руу нислэг үйлдэхэд хүндрэл маш их. Үнэтэй, олдоц муутай гэдэг. Европын нислэгүүдийн давтамжийг нэмэгдүүлэх, чиглэлээ олшруулах шаардлага нэн тэргүүнд бий. Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд нислэгийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.
Б.Энхцэцэг