Наран Их Дэлгүүр ХХК-ийн хамт олон өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хандивлан өглөө.
Хүүхдүүдийн дунд бөөрний өвчлөл жилээс жилд нэмэгдэж, үүний хажуугаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу, ачаалал их гээд хүндрэлтэй асуудлууд цөөнгүй.
Эх нялхсын Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт гэхэд л хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат ганцхан ширхэг байсан бол Наран их дэлгүүрийн хамт олны ачаар хоёр ширхэг болж буй нь энэ. ЭХЭМҮТ-ийн Бөөр, дотоод шүүрлийн тасгийн эмч, Анагаах ухааны доктор Л.Дашиймаа:
-Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь бөөрний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн хүүхдүүдэд нэн шаардлагатай багаж хэрэгсэл юм. Манайд сардаа 60-65 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж гардаг. Энэ аппаратыг авснаар хүүхдүүдэд үзүүлэх яаралтай тусламжийн боломж нэмэгдэх боллоо. Наран Их Дэлгүүрийн хамт олонд маш их баярлалаа хэмээсэн юм.
“Наран Их Дэлгүүр”-ийн худалдааны ажилчид санаачлага гарган өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн ажилчдынхаа дунд Ice Bucket Challenge буюу мөстэй усны аянг өрнүүлэн мөнгө цуглуулсан байна. Ингээд цуглуулсан мөнгөөрөө ийнхүү буяны ажил хийжээ.
Үүнээс гадна энэ жил Наран группийн 25 жилийн ой тохиож буй. Тиймээс “Наран” группийнхэн 25 бүтээлч ажлын санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Наран их дэлгүүр компанийн Naran Kids дэлгүүрээс Эх нялхасын эмнэлэгт хэвтэн эмчлүүлч буй бяцхан хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ.
Хүүхдүүдэд инээд бэлэглэсэн сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.