Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш хоёр дахь удаагаа Эверестийн оргилд гарахаар төлөвлөж байна. Энэ тухай мэдээллийг өнөөдөр тэрбээр Монголын уулын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагааны хамтаар хийлээ.
Энэ удаад Б.Цэвээндаш “Эрүүл монголын төлөө хамтдаа!” уриатайгаар авиралтаа хийх бөгөөд тэрбээр дөрөвдүгээр сарын 5-ны өдөр аян замдаа гарах юм.
2012 оны тавдугаар сарын 19-нд Непалын талаас авирч Эверестийн оргилд гарсан бол одоо Төвдийн талаас буюу Гималай уулын хойд талаас Уулын спортын ОУХМ 73 настай тамирчин Т.Гүррагчаатай авирахаар бэлтгэж байна.
Нийт хоёр сар үргэлжлэх тус аяллаас буцаж ирээд Б.Цэвээндаш Эверестийн бодит үнэнийг өгүүлэх баримтат кино хийж, фото зургийн үзэсгэлэн гарган, 2012 онд бичсэн өдрийн тэмдэглэл болоод энэ удаагийн авиралтын үеэр бичих тэмдэглэл, уулчид, Эверестэд авирсан хүмүүсийн сэтгэгдлийг нийлүүлэн ном гаргах юм.
Хоёр сарын хугацаанд Эверестэд авирахаас өмнө өндөр ууланд авирч бууж бэлтгэл хийх бөгөөд ойролцоогоор тавдугаар сарын 10-даар жинхэнэ авиралтаа эхлэнэ гэлээ.
Тэрбээр “Тэнд хэн нэгэнд эрхлэх эрх байхгүй. Зарим хүмүүс хамт явж байгаа шерпадаа бүхнээ даатгаад явдаг гэж ойлгодог юм билээ. Тийм ойлголт огт байхгүй. Өөрөө өөртөө л найдах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн Монголын уулын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан “Ганц Эверест ч биш уулын спорт гэдэг тоглоом биш.
5000 метрийн өндөрт гарахад л агаарын даралтаас шалтгаалаад хүний биед өөрчлөлт ордог. Хоёр уулчныг маань маш хүнд нөхцөл хүлээж байгаа” гэлээ.
Тэрбээр хамтран ажилласан байгууллагуудын туг далбааг болон хандив өргөсөн хүн бүрийн нэрийг бичсэн аравнайлсан дарцгийг ЭВЕРЕСТИЙН НОЁН ОРГИЛД МАНДУУЛНА.
ХАНДИВ ӨРГӨХ ДАНС
Худалдаа Хөгжлийн Банк 9496 1009 5844 0836 /картын данс/
Голомт банк 9496 2530 9244 6555 /картын данс/
Хаан банк 500 362 8209
e-mail: tseveendash88@yahoo.com
Үндэсний портал GoGo.mn эх орныхоо нэрийг олон улсад сурталчилж буй ОУХМ Б.Цэвээндашийн мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд түүнд сэтгэлийн хандив өргөж дэмжихийг уриалж байна.