Аргентинаас гаралтай болов уу гэж андуурмаар залуу манежинд ганган бүжиг хийнгээ жонглёр тоглоно. Үсээ задгайлахтай нь зэрэгцэн гялалзсан өнгөтэй бөмбөгнүүд агаарт хөөрч, хэмнэл алдахгүй бүжих жүжигчин бөмбөгөө ч бас алдахгүй барьж авна. Энэ залуу Англи улсыг төлөөлөн “Дэлхийн цирк Монголд” тоглолтод оролцож байгаа.
Түүний араас африкийн аварга матартай “найзалсан” жүжигчин гарч ирээд үзэгчдийг уухайлуулав. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу нас хэмээн онцлон ярьдаг үг чухам циркт л бодит биеллээ олдог. Араатан амьтныг өөрийн найз шиг болгож, номхруулж чаддаг амьтан сургагчдыг төлөөлж тэрбээр энд иржээ.
Матрынхаа амыг ангайлган толгойгоо шургуулахад түүний өмнөөс үзэгчид сандарч, амаа даран хашгиралдсан. 2000 хүн нэг дор, жүжигчин залуугийн төлөө санаа зовон уулга алдах ямар сүртэй сонсогдсон гээч.
“Дэлхийн цирк Монголд 2015” тоглолтын тасалбар тоглолт эхлэхээс дөрөв хоногийн өмнө дуусаж Монгол циркийн хөгжлийн төвийнхөн кассаа хаасан гэсэн.
Нэгэнт эрэлт их, тасалбар авах хүсэлтэй хүмүүс байнга хандаж байсан учраас дахин гурав хоногийн тасалбар борлуулж эхлээд бас л дуусчихаж. Ингээд тэд анх долоон хоног хийхээр төлөвлөсөн тоглолтоо одоо нийтдээ 14 хоног тоглохоор болоод байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал монгол үзэгчид дэлхийн циркийн урлагийн гайхамшигаар аялж, хөх асраа дүүргэн баясах нь.
Энэ тоглолтод АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орноос 60 гаруй жүжигчин ирж оролцсон. Тэдний дунд ур чадвар, тоглолтоороо ялгарсан нэг баг байсан нь монголчууд. Т.Номуунбаатар ахлагчтай хамтлагийнхан “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ циркийн урлагийн гурван ч дээд амжилтыг нотлон харууллаа.
Монголын үндэсний цирк Монгол циркийн хөгжлийн төвтэй хамтран тав дахь удаагийн тоглолтоо хийж байгаа энэ юм билээ. 2013 онд эхэлсэн тэд “Дэлхийн цирк Монголд” тоглолтоор хамтын ажиллагаагаа эхлүүлж, түүнээс хойш “Мөсөн цирк”, “Кабаре цирк”, “Шинэ жилийн адал явдал” тоглолтыг үзэгчдийн хүртээл болгожээ. Мөн Монгол циркийн хөгжлийн төвийнхөн өнгөрсөн зун Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Мадагаскар” тоглолт хийж, хүүхдүүдийг баярлуулсан юм.
Циркийн жүжигчид уран бүтээлдээ хайртай, монголчууд цирктээ элэгтэй. Тэгэхээр ирээдүйд монголчууд үргэлж л цирктэй хамт, жүжигчид нь шинэ амжилттай хамт оршин тогтнох биз ээ.
Ж.Солонго