Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар ТЕГ-ын Татвар хураалт, удирдлага арга зүйн газрын татварын улсын байцаагч Ш.Энхжаргалаас тодрууллаа. Шинээр байр худалдан авсан, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, эсвэл бакалаврын зэргээр сурах гээд сургалтын төлбөрөө хийсэн тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэх боломж бүрддэг.
-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хэчнээн иргэн хамрагдахаар хүсэлт гаргасан бэ?
-Хүн амын орлогын албан татварын тухай хуулинд зааснаар хоёрдугаар сарын 15-наар дуусгавар болгож иргэдээс тайланг хүлээн авсан. Нийтдээ 71.943 иргэний 44,1 тэрбум төгрөгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан байгаа.
-Өнгөрсөн жилийн хувьд хоёрдугаар сарын 1-нээс өмнө тайлангаа өгсөн иргэдийн мөнгө өдийд шилжсэн. Энэ жилийн хувьд татварын буцаан олголтын мөнгө хэзээ иргэдийн дансанд орж эхлэх вэ?
-Нийслэлийн хувьд энэ жилийн хоёр ээлжээр зохион байгуулж мөнгө олгоно. Нэгдүгээр сарын 20-ноос өмнө өгсөн иргэдийн материалыг баталгаажуулж Төрийн санд хүргүүлсэн. Иргэдийн дансыг шалгах ажил одоо арилжааны банкуудад явагдаж байгаа. Энэ ажил лхагва гаригт дуусчих байх. Дөрөвдүгээр сарын 3-наас иргэдийн дансанд мөнгө орж эхэлнэ.
-Нэгдүгээр сарын 20-ноос өмнө хэчнээн иргэн тайлангаа өгсөн бэ?
-11 635 иргэн.
-Хоёр дахь ээлжийн иргэдийн буцаан олголтын мөнгө хэзээ шилжих бол?
-Хоёрдугаар ээлжийн хүмүүсийн тайланг одоогоор Төрийн санд хүргүүлээгүй байгаа. Татварын албанд хяналт шалгалтын ажил хийгдэж баталгаажуулж байна. Дөрөвдүгээр сарын 11 гэхэд Төрийн санд хүргүүлээд сарын сүүлээр мөнгийг нь олгож эхлэх болов уу.
-Аймгуудын хувьд адилхан уу?
-Аймгуудын хувьд баталгаажуулаад Төрийн санд хүргүүлчихсэн. Баянхонгор, Булган аймгийн татварын буцаан олголтыг мөнгийг шилжүүлээд эхэлсэн.
-Татварын хөнгөлөлт эдлэх тайланг баталгаажуулах явцад буцах тохиолдол хэр их гардаг вэ?
-Давхар шалгагдаж байгаа учраас буцах тохиолдол гарна. Нэгдүгээр шатанд гэхэд 116 иргэн буцсан. Материалаа эрт өгсөн учраас 82, 83 нь материалаа янзалж өгөөд эхний ээлжиндээ амжаад орчихсон. Үлдсэн хүмүүсийн хувьд утас холбоо барих боломжгүй гээд хоёрдугаар ээлж рүү шилжүүчихээд байгаа юм. Тийм болохоор иргэд цаашид үүнд анхаарч байх хэрэгтэй.
-Тайланг гаргахдаа иргэд ямар алдаа дутагдал гаргадаг вэ?
-Голдуу орлого нотлох. Орон сууц авсан иргэдийн хувьд урьдчилгаа мөнгөө хэрхэн бүрдүүлсэн, орлогоо нотлохдоо асуудал гаргаад байна.