Энэ нийтлэлийн эхний эсгийг унших бол Энд дарна уу.
ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН ХҮНДРЭЛИЙН ШАЛТГААН ЮУ ВЭ?
Төлбөрийн тэнцлийн хүндрэлийн шалтгаан нь ихэвчлэн аз муутай байх, буруу бодлого хэрэгжүүлэх эсвэл энэ хоёрын хослол байдаг. Тухайлбал, их хэмжээний, удаан хугацааны төсвийн алдагдалтай байх, их хэмжээний гадаад болон засгийн газрын өртэй байх, валютын ханшаа оновчгүй түвшинд барих, гадаадын хөрөнгө оруулалт буурах, гадаадын хөрөнгө оруулагчид тухайн оронд итгэл алдаж хөрөнгөө гадагшлуулах зэрэг нь төлбөрийн тэнцлийн хямралд хүргэдэг. Эдгээр шалтгаануудыг Монголын эдийн засагт бий болсон эсэхийг тус бүрт авч үзье.
Азгүй байдал:
Монголын экспортын орлогын 90 гаруй хувийг түүхий эд бүрдүүлдэг, экспортын орлого нь ДНБ-ий тал хувийг бий болгодог. Гэтэл дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ бусад бараа бүтээгдэхүүнээс илүү хэлбэлздэг. Түүхий эдийг шууд аваад эцсийн хэрэглэгчдэд зарчихгүй болохоор түүний эрэлт нь эцсийн хэрэглэгчээс гадна завсрын олон хэрэглэгчээс шалтгаалдаг.
Зэсийн жилийн дундаж үнэ өмнөх хямралын үеэр 7000-аас 5000 ам.доллар руу буурч байсан бол 2011 онд бараг сэргээд 9000 хүрч байснаа 2014 онд 7000 ам.доллар хүрэхгүй болжээ. Үнийн өсөлт бууралтыг дагаад экспортын орлого өсч, буурна. Тухайлбал, 2014 онд Оюу толгойгоос бусад экспорт 2011 онтой харьцуулахад 1.1 тэрбум ам.доллараар буурчээ.
Хэрэглээний 30 гаруй хувь нь импорт байдаг бол хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь импорт байдаг.
Үнээс хамаарсан орлогын хэлбэлзлээс гадна гадаадын хөрөнгө оруулагчид түүхий эдийн мөчлөгийг даган орж ирдэг. Тухайлбал, хямралаар 2009 оны 2-р улиралд гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал огцом зогссон бол түүхий эдийн үнэ сэргэснээр, эсвэл ОУВС-ын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн, 2009 оны 4-р улиралд ОТ-ын гэрээ батлагдсанаар ГШХО нэмэгдсэн.
2012 оноос эргээд ГШХО буурч, 2014 онд 600 сая ам.долларт хүрсэн нь 2009 оны түвшинд, хямралын үеийнхтэй адил түвшинд очжээ (Зураг 9). ОТ-н ГШХО-г салгаж харуулснаар манай эдийн засаг ганцхан компаниас ихээхэн хамаарч байгаа азгүй байдал гэдгийг илэрхийлнэ.
Хөрөнгө оруулагчдийн итгэлийг алдах
2011-2013 онд нийт 11 тэрбум ам.долларын ГХШО орж ирсний 52%-ийг нь ОТ дангаараа хийжээ (Зураг 9). Дараагийн шатны хөрөнгө оруулалт тодорхой бус хугацаагаар хойшлогдсон, 2013 оны дундаас экспортолж эхэлсэн уг төсөл орлогоосоо хөрөнгө оруулалтын зээлээ төлж байгаа тул тэдний ГШХО нь 2014 онд хасах боллоо. Томоохон хөрөнгө оруулагчтай зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа нь түүхий эдийн үнийн уруудах мөчлөгтэй давхцаж, мөн Засгийн газрын бодлого гадны хөрөнгө оруулагчдад тодорхой бус байгаа нь ГШХО-ыг бууруулж байна.
Төсвийн алдагдал
Сүүлийн 3 жилийн хугацаанд Хөгжлийн банкыг оруулаад төсвийн алдагдал ДНБ-ий 10 орчим хувь байсан нь төсвийн бодлого хэр их тэлснийг харуулна (Зураг 11, 12). Хөгжлийн банкны зардлаас гадна Төв банк хөтөлбөрүүдийн хүрээнд мөнгө эдийн засагт нийлүүлснээр тэлэх бодлогыг улам дэмжсэн хэрэг болжээ.
Тухайлбал, Хөгжлийн банк, Төв банкны зээл, хөтөлбөрийн хүрээнд 2013 онд гаргасан мөнгөний тоо хэмжээ нь 2011 оны төсвийн зардалтай ойролцоо хэмжээтэй байсан нь хэр их тэлэх бодлого хэрэгжиж байсныг тод илтгэнэ. Мөн Хөгжлийн банкны зарцуулалтыг төсөвт нэгтгээгүй байсан нь төсвийн бодлогын ач холбогдлыг алдагдуулсан.
Эх үүсвэр: ҮСХ, МУХБ
ТӨГРӨГИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГО
Орж ирэх гадаад валютын орлого буурахын хэрээр төгрөгийн ханшинд дарамт учруулах бөгөөд 2013 оны 6 сард 1431 байсан ханш 2014 оны эцэст 1871 болж 31%-иар төгрөг үнэгүйджээ. Төгрөгийн сулралтыг намжаахын тулд Монголбанк ам.долларыг зах зээлд нийлүүлж гадаад валютын нөөцөө сүүлийн хоёр жилд 2.5 тэрбум бууруулж, мөн Хятдын төв банктай хийсэн богино хугацааны свопыг ашиглан төгрөгийг хамгаалж байна. Гэтэл яагаад нөхцөл байдал дээрдэхгүй байна. Төсөвтэй адилтгах зардал (Хөгжлийн банк), Төв банкны хөтөлбөрийн зээл нь дотоодын эдийн засгийг дэмжиж, уналтаас сэргийлж байгаа блоовч ОТ-г оруулаагүй урсгал дансны алдагдлыг бууруулахгүй байна. Учир нь хэрэглээний 30 гаруй хувь нь импорт байдаг бол хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь импорт байдаг. Тэгэхээр гадаад валют илүү үнэтэй болж байж гадаад бараа бүтээгдхүүний хэрэглээгээ бууруулах, эсвэл хямд эх үүсвэрийг төсөвтэй адилтгах зардлаар олгохгүй байх нь төлбөрийн тэнцлийн хүндрэлээс гаргах дотоодоос шалтгаалсан арга зам юм.
ХҮНДРЭЛ ХЯМРАЛ БОЛОХ УУ?
Төлбөрийн тэнцлийн хүндрэл нь ихэвчлэн хямралыг дагуулдаг. Импортын төлбөрөө төлөх гадаад валютын нөөцгүй болвол импорт буурахаас өөр аргагүй өөрөөр хэлбэл хэрэглээний, хөрөнгө оруулалтын импорт буурах нь эдийн засгийг агшихад хүргэдэг. Хямралыг дагуулахгүй, импортоо бууруулахгүй гэвэл гадаад валютын урсгалаа хангалттай нэмэгдүүлэх шаардлагатай.
Валютын урсгалыг экспортоо нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, эсвэл гадаад өрөөр бий болгох боломжтой. Богино хугацаанд манай экспортын барааны эрэлт, үнэ сэргэх магадлал бага байгаа тул сүүлийн хоёр аргаас сонгох шаардлагатай байна. Түүхий эдийн үнийн мөчлөг уруудаж байгаа боловч Монгол улсын эдийн засаг жижиг болохоор гадныхны хувьд бол бага, манай хувьд бол их хөрөнгө татах боломж хэзээд гарах боломжтой. Энэ нь жижиг эдийн засгийн давуу тал байж болох юм. Гэтэл нөгөө талаас 2016 оны сонгууль болтол гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх магадлал бага байна.
Үлдсэн сонголт болох төлбөрийн тэнцлийн алдагдлыг өрөөр санхүүжүүлэх одоогийн барьж буй бодлогоо цаашид үргэлжүүлэх нь эрсдэлтэй байна. Учир нь 2017 он, 2018 оны эхээр 3.1 тэрбум ам.долларын гадаад өр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа бөгөөд Монгол улс 2 жилийн дотор 3 тэрбум ам.долларын гадаад худалдааны ашигтай гарах боломжгүй тул өрийн хугацааг сунгах, дахин гаргах шаардлагатай болно.
Энэ үед зээлийн хүү, нөхцөлийг өмнөхөөс аль болох доордуулахгүй байхын тулд ирэх хоёр жилийн хугацаанд гадаад өрөө аль болох нэмэхгүй байх нь бодлогын зөв сонголт байна. Эцэст нь дүгнэхэд төлбөрийн тэнцлийн хүндрэлээс хамгийн хурдан гарах арга нь урсгал тэнцлийн алдагдлаа засах, өөрөөр хэлбэл эдийн засгийн уналт байх юм.