БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийн асуудлаас үүдэн Японы эрх баригчид Умард Солонгосын эсрэг тавьсан хоригоо хоёр жилээр сунгаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
2014 оны зун Японы ерөнхий сайд Шинзо Абэ хэлэлцээр хийх түвшинд ахиц гарна гэдэгт найдан, Умард Солонгосын эсрэг хоригоо султгаж байгаагаа мэдэгдсэн ч Токиогийн саналд Пёньяан хариу өгөхгүй байна гэсэн шалтгаанаар тус улсын засгийн газар ийнхүү өнөөдөр мэдэгдэл гаргалаа.
1970, 1980-аад онуудад БНАСАУ-ын тагнуулчдад япон хэл соёл заах зорилгоор явсан Японы хэд хэд иргэн сураггүй алга болсон юм.
Пёньяаны мэдэгдсэнээр нийт 13 хүн алга болсон бол 2002 онд Японы таван иргэн нутагтаа буцаж иржээ. Бусад найман хүн БНАСАУ-ын мэдээллээр нас барсан гэнэ.
Токиогийн үзэж буйгаар хулгайлагдсан япончуудын тоо түүнээс ч олон байх ёстой бөгөөд БНАСАУ-аас сайтар эрэл хайгуул хийхийг шаардаж байна.