Бяцхан иргэд бэлэн гоймонгийн хэрэглэгч болж, хүүхдүүдийн дунд ходоодны өвчлөл тэр дундаа ходоод цоорох үзэгдэл ихэссэн талаар Үндэсний портал GoGo.mn сайт өмнөх сурвалжлагаараа хөндсөн. Харин энэ удаад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч М.Дашаатай уулзаж, өсвөр үеийнхний дунд тулгамдсан дээрх асуудал болоод хүүхдүүдийг ходоодны хорт хавдрын эрсдэлд хүргэх хелико бактерийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Хэрэв та бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг бол заавал уншаарай.
ХҮҮХДҮҮДИЙН ХОДООД ӨВДӨХ НЭГ ШАЛТГААН НЬ БЭЛЭН ХООЛ, ХИЙЖҮҮЛСЭН УНДАА, ШАРСАН ТӨМСНИЙ ХЭРЭГЛЭЭ ИХЭССЭНТЭЙ ХОЛБООТОЙ
-Сүүлийн үед хүнсний буруу хэрэглээнээс болж хүүхдүүдийн ходоод өвчлөх нь нийтлэг үзэгдэл боллоо. Хоол боловсруулах эрхтний өвчлөл өнөөдөр ямар байгаа вэ?
-Хоол боловсруулах эрхтний өвчинд хамгийн нэгдүгээрт ходоод гэдэсний өвчин орно. Энэ нь Улаанбаатарт амьдарч буй хүүхдүүдийн дунд маш элбэг. Тэр дундаа ходоодны өвчин бага насны хүүхдүүдийг хамардаг болчихож. Манайд хүүхэд бөөлжлөө, хоолоо шингээж чадахаа больчихлоо, турж эцээд байна гэсэн шалтгаантайгаар олон хүүхэд хандаж байна.
-Өдөрт хэчнээн хүүхэд танай төвд хандаж байна?
-Би өдөрт дунджаар 40-45 хүүхдэд үзлэг хийдэг. Тэдгээрийн 60 орчим хувь нь ходоод гэдэсний өвчтэй байдаг. Харин үлдсэн хувь нь нярайн шарлалт болоод бусад шалтгаантай байдаг. Шарлалт нь мөн л ээж нарын идэж ууж байгаатай холбогддог. Над дээр ирж байгаа хүүхдүүд нэг бол ходоод гэдэсний өвчтэй, эсвэл өтгөн нь байнга хатдаг зовиуртай. Тэгэхээр энэ олон хүүхдийг яагаад ходоод гэдэсний өвчин дарангуйлаад байна гэхээр бидний эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний хэрэглээ, хоёрдугаарт хелико бактерийн өвчлөл их байгаатай холбоотой юм.
-Хүүхдүүдийн дийлэнх нь хэдэн насныхан байдаг вэ?
-Бага буюу 1-3 насныхан харьцангуй гайгүй. Харин дөрвөн наснаас дээш ходоод гэдэсний өвчтэй. Үүнээс гадна цагаан хорхойн өвчлөл маш их болчихож.
-Та ходоод өвчлөх гол шалтгаан нь чанарын шаардлагагүй хоол хүнс гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?
-Юун түрүүнд хүүхдэд хоолны дэглэм баримтлах нь маш чухал. Яагаад гэвэл бидний өнөөдөр идэж байгаа хоол хүнс ямар ч баталгаагүй болчихлоо. Хэн дуртай нь гаднаас хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байна. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд бэлэн хоол, хийжүүлсэн ундаа, шарсан төмсний хэрэглээ их болчихож. Дээр нь халуун ногоотой хоол, кимчи, нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол ихээр идэж байна. Эцэг эхчүүд “Өчигдөр пицца идээд л ходоод нь өвдчихлөө” гээд хүүхдээ авчирдаг. Гэтэл тухайн бүтээгдэхүүн хэр удаан хадгалсан, чанарын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй шүү дээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дээрх шалтгааны улмаас хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн тоо |
|||||||
Өвчлөл | Хоол шингээх эрхтний өвчин | Ходоодны үрэвсэл | Ходоодны шархлаа | ||||
Он | 2009 | 2014 | 2009 | 2014 | 2009 | 2014 | |
Нийт | 2758 | 3153 | 237 | 220 | 19 | 33 | |
Хүйс | Эрэгтэй | 1607 | 1926 | 10 | 24 | ||
Эмэгтэй | 1151 | 1227 | 9 | 9 | |||
Насны хувьд | 0-1 | 534 | 660 | 2 | 0 | 0 | 0 |
1-4 | 601 | 792 | 10 | 20 | 0 | 6 | |
5-9 | 593 | 739 | 37 | 57 | 5 | 4 | |
10-14 | 724 | 654 | 97 | 75 | 10 | 8 | |
15-19 | 303 | 306 | 91 | 58 | 4 | 15 |
-Манайд ходоодны дайсан болсон бэлэн хоол, кимчи, халуун ногоотой хоол нь азийн орнуудад өдөр тутам хэрэглээ байдаг?
-Эрс тэс уур амьсгалтай манай оронд халуун ногоо хэр зохицож байгааг одоо болтол судлаагүй байна. Тэгээд азид иддэг тэр их халуун ногоотой, хүчиллэг хоолыг энэ уур амьсгалд хэрхэн тохирч байгааг мэдэхгүйгээр маш их хэрэглэдэг болчихсон. Бүр хүн болгон хоолондоо кимчи хэрэглэж байна. Хоолтойгоо холилгүйгээр дангаар нь идэж байна. “Манай хүүхэд кимчийг дангаар нь идчихдэг“ гэж эцэг эхчүүд тоохчгүй л ярьдаг. Гэтэл тэр нь хүүхдийнх нь ходоодыг өвчлүүлж байгааг ер мэддэггүй. Энд нэг л зүйлийг ялгах хэрэгтэй. Азийн орнуудын хувьд манайхаас огт өөр чийглэг, дулаан уур амьсгалтай байдаг учир халуун ногоотой хоол иргэдийнх нь эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхгүй зохицдог байна. Харин манай орны хувьд эрс тэс уур амьсгалтайгаас гадна агаарын бохирдол, баталгаагүй хүнс гээд л ходоодны өвчлөлийг ихэсгэх таатай нөхцөл бүрдчихээд байгаа юм.
ГЭРИЙНХНЭЭСЭЭ АВСАН ХЕЛИКО БАКТЕРИ ХҮҮХДИЙГ ХОДООДНЫ ХОРТ ХАВДАРТАЙ БОЛГОХ ХҮРТЭЛ ЭРСДЭЛ ДАГУУЛДАГ
-Ходоодны үрэвсэл, шархтай хүүхдүүдийн дийлэнх нь 10-19 насныхан. Тэдний хамгийн их цагаа өнгөрүүлж байгаа газар бол сургууль. Тэгэхээр сургуулийн цайны газраас авч идэж буй хоол, хүнс нь хүүхдүүдийн ходоод өвчлөх хүчин зүйл болж байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Өсвөр насныхан өглөө болгон сургуульдаа өлөн хоосон явж байгаагаас ходооны өвчлөл нэмэгдэхэд түлхэц үзүүлж байна. Учир нь тэд сургууль дээрээ болсон болоогүй хуушуур бууз идэж, дэлгүүрээс чанарын баталгаатай эсэх нь эргэлзээтэй хүнс худалдан авч хэрэглэж байна. Гэтэл сургуулийн цайны газар аяга тавгаа чанарын шаардлага хангатал угааж чадаж байна уу гэдэг асуудал. Хелико бактерийн гол дамжих зам бол шүлс, аяга халбага. Тэгэхээр аяга халбагыг угаах ёстой дамжлагуудаар угааж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ерөөсөө хооллолттой шууд холбоотой. Анзаараад байхад нийтийн байранд байдаг, Өдөр өнжүүлэх цэцэрлэгт явдаг хүүхдүүдийн дунд ходоодны өвчлөл их байдаг.
-Та хүүхдийн ходоодны гол дайсан бол хелико бактери гэж хэллээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Энэхүү өвчлөлийг бий болгож буй дараахь хүчин зүйл бол хелико бактерийн халдвар. Сүүлийн үед хелико нь гэр бүлийн өвчин болчихоод байна. Гэр бүлд нэг нь л ходоод гэдэсний өвчтэй, бактеритай бол бие биенээсээ халдчихна гэсэн үг. Манай эцэг эхчүүд, тэр дундаа ээж нар хүүхдээ хооллохдоо дандаа аяга, халбагыг нь долоож, хоолыг нь амандаа зажилж өгдөг. Гэтэл ээж нь хүүхдэдээ өөрийнхөө өвчнөө өгч байгаагаа ер ухамсарладаггүй. Гэрийнхэн нь бактеритай бол хүүхэд өвчилсөн л гэсэн үг. Энэ өвчин бол бие биенээсээ дамжиж халдварладаг. Өмнө нь багачуудад өвчлөл байдаггүй байсан бол сүүлийн үед бага насны хүүхэд маш ихээр өвчлөх болсон. Өсвөр насныхан ч мөн адил.
-Хелико бактерийг эмчлээгүй тохиолдолд хүүхдэд ямар эрсдэлийг авчрах бол?
-Хамгийн эхэнд ходоодыг өвчлүүлнэ. Дараа нь ходоодыг улайлгаж өрөвсүүлнэ. Улмаар шалбархай болгож, цаашлаад шарх үүсгэн, эцэстээ хавдрын шалтгаан болдог. Хелико бактерийн хамгийн эцсийн цэг бол хавдар.
-Хелико бактери бүрэн устдаг болов уу?
-Эмчилгээний үр дүнд бүрэн усталгүй яахав. Хүмүүс хэд хэдэн удаа шинжилгээ өглөө, устахгүй байна гэж ирдэг. Гэтэл тэд эмчилгээний явцдаа дэглэм алдсан байдаг.
САРД 1-2 ХҮҮХЭД ХОДООД ЦООРСОН ГЭХ ШАЛТГААНААР ЭМНЭЛЭГТ ХАНДАЖ БАЙНА
-Сүүлийн үед өсвөр насныхны дунд ходоод цоорох тохиолдол их байгаа гэж сонссон?
-Их байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр нөгөө л идэж ууж байгаа бэлэн хоол, гаазтай ундаатай холбоотой. Нэг хүүхэд ходоод нь цоороод ирлээ, хагалгаанд орлоо, хагалгаанд орсных нь дараа хелико бактерийн шинжилгээ өглөө. Шинжилгээнийх нь хариуд бактерийн тоо их өндөр гарсан байдаг. Сургуулийн насныхан хамгийн их хелико бактериар өвчилдөг.
-Жилдээ хэчнээн хүүхэд ходоод цоорсон гэх шалтгаанаар мэс засалд ордог бол?
-Сардаа 1-2 хүүхэд ходоод цоорсон гэх шалтгаанаар ирж байна. Насны хувьд 13-16 насны эрэгтэй хүүхдүүд. Ходоод нь хүчтэй өвдсөн гэх зовиуртайгаар ихэвчлэн шөнө ирдэг. Ер нь хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг маш муу хийгддэг. Дунд сургуулиуд урьдчилан сэргийлэх үзлэг хийж заншмаар байна. Байнгын үзлэг хийдэг сургуулийн сурагчдын эрүүл мэнд харьцангуй сайн байдаг.
-Ходоод цоорсон хүүхдэд ямар эмчилгээ хийх үү. Цаашид ямар эрсдэл үүсч болзошгүй вэ?
-Мэс засал хийж ходоодыг нь оёно. Ходоодны цоорол ямар хэмжээтэй байгаагаас тухайн хүүхдийн тавилан хамаарна. Том шарх бол маш аюултай.
ГОЙМОНД АГУУЛАГДАЖ БУЙ БИЕЖҮҮЛЭГЧ БАЙВАН НЬ ХОДООД ӨВЧЛҮҮЛЭХ НЭГ ШАЛТГААН БОЛДОГ
-Мэргэжлийн эмч хүний хувьд ходоод цоорох эрсдэлд хүргэж буй бэлэн хоолны найрлагын талаар юу хэлэх вэ?
-Гоймонд усанд уусч нялцайхаас сэргийлсэн, биежүүлэх зориулалттай байван гэж түүхий эд их хэмжээгээр агуулагдаж байдаг. Түүнчлэн амтлагч нь маш их халуун ногооны найрлагатай. Эдгээр нь ходоодыг цочроох, хүчлийг ихэсгэх сөрөг нөлөөтэй.
-Тэгвэл энгийн гоймон хүртэл хүүхдийн ходоодонд сөрөг нөлөөтэй байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Бас л байван агуулагдаж байгаа шүү дээ. Гоймон идээд ходоод нь өвчихдөг хүүхдүүд байдаг. Ядаж гоймон биш юм аа гэхэд хүүхдэд бэлэн хоол, хийжүүлсэн ундаа, халуун ногоо өгөхөө л больчих хэрэгтэй.
-Эцэг эхчүүд хүүхдэдээ өөрсдийн идэж буй бэлэн гоймонгоо усаар зайлаад өгчихдөг гэх юм билээ?
-Тийм шүү. Хүүхэд бэлэн хоол идэх гээд дурладаг болохоор нь усаар зайлаад өгчихдөг юм гэсэн эцэг эхтэй цөөнгүй таарч байсан. Усаар сойлоо гээд гоймонд агуулагдаж буй зэсийн байван устахгүй учраас ходоодонд сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна.
ИХЭНХ ХҮҮХЭД ЦЭЭЖ ХОРСОХЫГ "ЦЭЭЖНИЙ АРД ХАЛУУН ОРГИОД БАЙНА" ГЭЖ ТАЙЛБАРЛАДАГ
-Бага насны хүүхдийн ходоод өвдөж буйг мэдэх хамгийн анхны шинж тэмдэг юу вэ?
-Хэрвээ хүүхдийн ходоод эмзэглэсэн бол идэх дуршилгүй болох, хоол идсэнийхээ дараа бөөлжиж, гэдэс нь өвдөх, хоол ундны шингэц муудаж, гүйлгэх, эсвэл өтгөн хатах, цээж нь хорсох зэрэг анхны шинж тэмдэг илэрнэ. Ихэнх хүүхэд цээж хорсохыг “цээжний ард халуун оргиод байна” гэж тайлбарладаг. Зарим эцэг эхчүүд “Манай хүүхэд энд ёоёо гээд подволкоо сөхөөд гүйгээд байх юм” гэсээр орж ирдэг. Тэгэхээр дээрх шинж тэмдэг танай хүүхдэд илэрч байвал яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Мөн хелико бактерийн шинжилгээ өгөхөд ер буруудахгүй.
-Хүүхдийн ходоод өвдсөнийг хэрхэн оношлодог вэ?
-Ходоод дуранддаг. Гэхдээ ирсэн хүүхэд болгоныг барьж аваад дурандах хэцүү шүү дээ. Дурангийн шинжилгээ бол тийм ч таатай эд биш. Хамгийн түрүүнд хелико бактерийн буюу үрэвслийн шинжилгээ авдаг.
-Өдөрт хэчнээн хүүхэд ходоодоо дурандуулдаг вэ?
-Багаар бодоход өдөрт 5-6 хүүхэд ходоодоо дурандуулдаг. Харин 14 хоногт нэг удаа ходоодны шарх оношлогдох нь цөөнгүй тохиолдоно. Ер нь хүүхэд хагалгаанд орно гэдэг тийм ч сайн зүйл биш шүү дээ. Хагалгааны дараахь эмчилгээ гээд хүндрэл их.
ИДЭЖ Л БАЙВАЛ САЙН ГЭЭД ХҮҮХДИЙГ ӨДӨР, ШӨНӨГҮЙ ХООЛЛОХ НЬ БУРУУ
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хүүхдүүдээ өглөө хичээлд явахад нь цай хоол идүүлж заншаарай. Наад зах нь зөгийн балтай бүлээхэн ус заавал уулгаж бай. Дулаан байлга. Мөн нялх үрсийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг бол гэр бүлээрээ хелико бактерийн шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Мөн дээр дурьдсан хүүхдийн ходоодны дайсан болж буй бүтээгдэхүүнүүдээс зайлсхийгээрэй. Ингэж байж л хүүхэд эрүүл өснө. Мөн залхууралгүйгээр хүүхдээ хичээлд нь явахад өдөр идэх хүнсийг нь бэлтгэж өгвөл энэ эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой. Гэтэл сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгө өгөөд явуулчихдаг болсон. Тэр мөнгөөр хүүхдүүд нь өнөөх ходоодны дайсан болсон хүнсний бүтээгдэхүүн аваад л идчихнэ.
-Өнөөдөр хүүхдүүдийн өвчлөл их байгаа нь эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол муу байгаатай бас холбоотой байх?
-Тэгэлгүй яахав. Уг нь дунд сургуулийн хүүхдүүдэд ариун цэвэр сахих, хоол ундны хэрэглээний талаар мэдээлэл өгөх, хелико бактерийн талаар ойлголтыг өгөх нь их чухал байна. Гэтэл эрүүл мэндийн хичээлийг нь хасаад хаячихлаа. Хоёрдугаарт ээж аавын эрүүл мэндийн боловсрол их муу. Нялх хүүхдэдээ амнаасаа хоол битгий өг гэж захиад байхад л аль хэдийнэ хүүхдийнхээ угжийг амандаа хийчихсэн л сууж байх жишээтэй.
-Өсвөр насныхны дунд тамхидалт энгийн үзэгдэл болсон. Энэ нь ходоодны өвчлөлд хэр нөлөөтэй вэ?
-Тамхинд агуулагддаг никотины хүчил ходоодыг жинхэнэ дарангуйлдаг. Мөн манайд эмэнд хордсон хүүхдүүд цөөнгүй ирж байна. Ер нь өсвөр насныхны сэдэв тулгамдсан асуудал болоод байна.
-Хүүхдийн хооллолтын талаар нэг асуулт байна. Идэж л байвал сайн гээд хүүхдээ өдөр шөнөгүй хооллох тохиолдол нийтлэг. Энэ ер нь зөв юм уу?
-Буруу. Хүүхэд борог хоолонд ороод хоолоо өөрөө иддэг болоод ирэнгүүт хоолны дэглэм баримтлуулж сургах хэрэгтэй. Түүнээс биш өгсөний зоргоор иддэг гээд хоолоор шахаад байж болохгүй. Ялангуяа 2-3 насныхан цадахаа мэдэхгүй л иднэ. Ер нь 19.00 цагаас хойш хүүхдэд хөнгөн чанарын хоол өгөх хэрэгтэй. Харин үүнээс өмнө махан хоол идүүлээрэй. Зохисгүй хооллолтоос болж хүүхдүүдийн дунд таргалалт ихэсч байна.
Ярилцлагын талаар санал хүсэлт байвал odgarav@yahoo.com хаягаар хандаарай.