Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгний өдөр. Зарим хүний төрсөн өдөр болж байхад ерөнхийдөө олон хүн бусдыг хэрхэн чадах вэ гэж бодож байгаа. Хэдэн жилийн өмнө Youtube дээрх бүх бичлэг “Rick Roll” болж, дүрс нь уруугаа харж байсныг санаж байна.
Тэгвэл энэ жил Google бидэнд юу бэлдсэн бэ? Тэд ямартай ч Google Maps дээр хүмүүсийг PacMan тогловол зугаатай байх болов уу гэж боджээ. Та Google Maps руу ороод өөрийн байгаа хотын эсвэл дурын нэг хотын газрын зургийг хангалттай ойртуулахад дэлгэцийн зүүн доод буланд “Pacman” тоглох сонголт гарч ирнэ.
Ингээд сонгосны дараа таны тоглох гэж байгаа газарт хангалттай их зам байгаа үгүйгээс шалтгаалан өөр газар сонгохыг шаардаж магадгүй. Тиймээс та тоглож болох хүртэл хоёр, гурван удаа оролдож үзэх хэрэг гарах байх.
Ямартай ч хэрвээ Pacman тогломоор байвал Google Maps руу ороод үзээрэй. Харин өөр тоглоом тоглохыг хүсвэл Chrome дээрх тоглоомыг сонирхож болох юм.