Долоо хоногийн өмнө Францын Альпын нуруунд осолдсон Германы Germanwings компанийн онгоцны ослын сүүлийн минутад хийгдсэн бичлэг олдсон байна гэж Bild сонин мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ нь онгоц унахаас өмнөх цөөн хэдэн минутын бичлэг бөгөөд бичлэгээс үзэхэд онгоц дотор эмх замбараагүй байдал үүссэн учир хэн нь хэн бэ гэдгийг ялгаж таних боломжгүй байгаа гэнэ.
Тус бичлэгийг онгоцны сүүл хэсгээс хийсэн бөгөөд зорчигч эсвэл багийн гишүүн хийсэн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Бичлэгийн сүүлийн хэсэгт A320 онгоц хурдаа алдаж, огцом доошилж, зорчигчид хашгирч байгаа нь сонсогдож байгаа аж.
Харин Францын Марсель хотын Ерөнхий прокурор Брис Робен ослын сүүлийн минутад хийгдсэн бичлэг олдсон гэх талаар одоохондоо ямар ч мэдээлэлгүй байгаа гэжээ.
Сануулахад Барселонагаас Дюссельдорф хотыг чиглэн ниссэн 4U9525 нислэг өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд Францын зүүн өмнөд нутгийн Альпын нурууны алслагдсан бүс нутагт осолдсон. Ослоор онгоцонд байсан 150 хүн бүгд амиа алдсан юм. A320 онгоцны туслах нисгэгч, Германы иргэн Андреас Любитцыг тус онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн хэрэгт сэжиглэж байгаа юм.
Эх сурвалж: РИА Новости