ОХУ-ын сөрөг хүчний удирдагч асан Борис Немцов өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд бусдын гарт амиа алдсан.
Тэрээр тухайн үед 23 настай, загвар өмсөгч Украин бүсгүй Анна Дурицкаятай уулзан ГУМ-ийн ресторануудын нэгэнд хоол иджээ. Хоолны дараа тэд алхахаар шийдэж Улаан талбайгаас холгүй байрлах Большой Москворецкийн гүүрэн дээр алхаж явах үед машинтай үл таних этгээдүүд араас нь зургаан удаа буудсанаас дөрвөн сум нуруун тус газар онож, Немцов газар дээрээ амиа алдсан юм.
Тэгвэл энэ хэргийн цорын ганц гэрч Анна Дурицкаяг сэжигтнүүдийг таниулахаар Украины нийслэл Киев хотоос Москвад ойрын хоногт авчрах аж.
Одоогийн байдлаар энэ хэрэгт таван хүнийг сэжиглэн баривчлаад байгаа юм. Эдгээр нь Заур Дадаев, Анзор Губашев, түүний дүү Шадид Губашев, Хамзат Бахаев болон Тамерлан Эскерханов нар юм. Эдгээрийн дундаас Заур Дадаев сөрөг хүчний удирдагч Немцовыг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн ч хэд хоногийн дараа мэдүүлгээсээ татгалзжээ.
Анна Дурицкая сүүлийн хэдэн жилийн хугацаанд Борис Немцовтой ойр байсан бөгөөд түүнд өс санаж явсан хүмүүсийн талаар мэдээлэлтэй байж магадгүй гэж мөрдөн байцаагчид найдаж байгаа аж.
Эх сурвалж: Известия