Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын үнэнч дэмжигч “Бонд сакүра“ компаний ерөнхий захирал Каваүчи Широтой ярилцлаа.
Тэрбээр М.Даваажаргалын хүсэлтээр Монголын бейсболын үндэсний холбоотой хамтран Монгол Улсад бейсболын спортыг хөгжүүлэхэд гурван талт бодлогыг дэмжин ажилаж байгаа.
2012 онд бейсболын спортын түүхэн замналыг харуулсан “Ганц оноо” уран сайхны киног, 2014 онд клүбүүдийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулж, “Инчён-2014” наадамд МБҮХ-ны шигшээ багийг ивээн тэтгэн оролцуулсан юм.
-Бэйсболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан таныг төрийн хүндэт “Алтан гадас” одон, МҮОХ-ны алтан медалиар шагналаа. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Миний сэтгэл туйлын өндөр байна. "Алтан гадас" одон хүртэх мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хоёр улсын хамтын үйл ажиллагаанд спорт, соёл урлаг маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд манай залуучуудыг цаг ямагт дэмждэг танд талархаж байна” гэсэн. Энэ сайхан урмын хариуд амьд сэрүүн байх хугацаандаа Монголын хүүхэд залуусыг үргэлж дэмжин ажиллах болно. Мөн МҮОХ-ны алтан медалиар шагнуулсан минь ч нэр төрийн хэрэг.
-Та МБҮХ-той хэзээнээс хамтран ажиллаж байна вэ?
-МБҮХ-той таван жилийн өмнөөс нягт ажиллаж байна. Миний төрсөн нутаг Токүшима хотын иргэд МБҮХ-ны бейсболын талбай барихад 25 сая иенийн тусламж үзүүлсэн. Би энэ дашрамд өөрийнхөө мөрөөдлийг танай сонины уншигчидтай хуваалцаж болох уу.
-Бололгүй яах вэ?
-Монгол Улс цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай болохоор тамирчид нь гадаа талбайд бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж чаддагүй. Би ойрын хугацаанд МБҮХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэй хамтран одоо байгаа талбайд битүү дээвэртэй ордон барихыг хүсч байна.
-Чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна. Ингэхэд таныг МБҮХ-той хэн анх холбосон бэ?
-Хакүхогийн эхнэр В.Саяако манай нутгийн охин. Тэд Токушимад хуримаа хийсэн бөгөөд тэр үеэр Хакүхогийн аав, ээж, үеэлтэй нь танилцаж байлаа. Би ёкозүна Хакүхогийн фэн клүбийн захирал. М.Даваажаргал таван жилийн өмнө “Манай улсад бейсболын спорт хөгжиж байгаа. Танаас Монголын бейсболчдыг дэмжихийг хүсч байна” гэсэн юм. Тэгээд Хакүхотой Монголд ирж, МБҮХ-ны холбогдох хүмүүстэй уулзаж санал солилцсон.
-Ёкозүна Хакүхог 34 дэх түрүүгээ хүртэхэд их баярласан байх ...
-Тэгэлгүй яах вэ. Японы ард түмний хүндэлж хайрладаг Тайхо аваргыг Хакүхо чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэтгэдэгт би их баярладаг.
-Та Монголд хэдэн удаа ирсэн бэ?
-20 орчим. Монголд ирэх болгонд яагаад ч юм урьд нь энд амьдарч байсан юм шиг мэдрэмж төрдөг.
-Та Хакүхогоос өөр Монголын ямар сүмочтой дотно нөхөрлөдөг вэ?
-Кёкүтэнхо Н.Цэвэгням. Тэр японоор ярихдаа мундаг. Кёкүтэнхо гольфийг Хакүхогоос илүү тоглодог (инээв). Би гольфийн спортод их дуртай.