ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус улс ирэх жил Бразилд болох зуны олимпийн наадамд 400 гаруй тамирчинтай оролцох төлөвлөгөөтэй байгаагаа өгүүлжээ. Хойд хөршийнхөн Лондоны олимпод 436 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байв. Ерөнхийдөө өмнөх бүрэлдэхүүн бараг өөрчлөгдөхгүй гэж тооцсон аж. Харин Монголын тухайд ямар байдаг бол?
Манайхан анх 1964 оны Токиогийн олимпод дөрвөн спортын төрлөөр 21 тамирчинтай өрсөлдөж байв. Харин ах, дүүсийн барилдлагатай ЗХУ- ын (хуучнаар) нийслэл Москва хотноо болсон олимпод найман спортоор 43 тамирчинтай оролцсон нь дээд үзүүлэлт болжээ. Гэхдээ “Барселона 1992”-оос эхлээд тамирчид эрхээ авч байж олимпод ордог болсноор энэ үзүүлэлт эвдэгдэхэд бэрх болсон юм. Улмаар “Атланта 1996”-д хамгийн цөөн буюу 16 тамирчнаа илгээж байлаа.
Олимпийн наадамд оролцож буй орнуудыг жижиг, дунд, том баг гэж хуваадаг. 30-аас дээш тамирчинтай бол дунд багийн зэрэглэлд орно. Гэтэл монголчууд сүүлийн хоёр олимпод тус бүр 29 тамирчинтай оролцсон байдаг. Дунд зэрэглэлд ороход ялигүй дутсан байгаа биз. Харин энэ удаа жижиг ангиллаа дунд зэрэглэл рүү оруулах том зорилго өмнөө тавьжээ.