Уулын спортын ОУХМ Б.Цэвээндашийн хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж буй "Монгол Контент" ХХК-ийн хамт олон өчигдөр аян замын ерөөл дэвшүүлэн, компанийн тугаа гардууллаа.
ОУХМ Б.Цэвээндаш "Өнөөдөр “Монгол контент” ХХК, Үндэсний портал GoGo.mn-ий хамт олон намайг маш сайхан хүлээж авлаа. Их сайхан ярилцлага хийж, хүмүүст сонирхолтойгоор хүргэсэн. GoGo.mn маш олон хүнд хүрдэг, мэдээлэл хүмүүст маш түргэн очдог юм билээ. Энүүгээрээ их давуу талтай юм байна. Танай сайттай хамтран ажиллаж байгаадаа их баяртай байна, сэтгэл өндөр байна.
Аливаа улс, байгууллагын сүр сүлд туг далбаандаа байдаг учраас "Монгол Контент” ХХК-ийн тугийг дэлхийн дээвэрт мандуулна. Танай хамт олонтой Эверестийн оргилд хамтдаа авирна. Та бүхэнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье!” гэлээ.
Түүнчлэн тэрбээр "маш олон хүн сэтгэгдлээ үлдээж, олон хүн like дарсан байсан. Танихгүй мэдэхгүй хүмүүс хүртэл надад нэрээ бичилгүйгээр "Амжилт хүсье" гээд сэтгэлийн хандив өргөсөн. Мөн надтай хамтарч ажиллаж байгаа олон байгууллага бий" гээд бүгдэд нь талархал илэрхийллээ.
Мөн Б.Цэвээндашид амжилт хүсч, хандив өргөсөн байгууллага хамт олон, найз нөхөд болон бусад хүмүүсийн нэрийг бичсэн аравнайлсан дарцгийг Эверестийн оргилд мандуулах билээ.
"Эрүүл Монголын төлөө хамтдаа" уриатайгаар Эверестийн оргилд дахин гарах гэж буй тэрбээр дөрөвдүгээр сарын 6-нд аян замдаа гарах юм.