“Эдийн засгийн чуулган 2015” өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд эхэлж 3-ныг дуустал үргэлжилнэ. Энэхүү чуулганы мэдээллийн ивээн тэтгэгчээр GoGo News мэдээллийн агентлаг ажиллаж байна.
Эдийн засгийн чуулган аливаа асуудлыг эцэслэн шийдэх үр дүн гаргахгүй ч эдийн засгийн талаар салбар бүрээс төлөөлөл оролцон санал бодлоо солилцож, зохих саналуудыг дэвшүүлж чаддагаараа давуу талтай.
Тэгвэл энэ удаагийн Эдийн засгийн чуулган ямар нөхцөл байдалд зохиогдож байна вэ?
Инфляци:
Эдийн засгийн өсөлт
Гадаадын хөрөнгө оруулалт
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт:
Үүний дээр:
- Гадаад өр нь: 9 их наяд
- Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл: 2015 оны хоёрдугаар сарын эцэст 667.2 тэрбум төгрөг
- Ам.долларын ханш 1990 төгрөгтэй тэнцэж байна.
“Итгэлцэл” уриан дор зохиогдох Эдийн засгийн чуулган энэ удаад хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, гадны хөрөнгө оруулагчдын алдсан итгэлийг хэрхэн сэргээх талаар илүүтэй анхаарч ажиллах биз ээ. Гэвч урьдчилсан хөтөлбөрөөс анзаарахад:
- Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам
- Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес
- Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?
Дээрх салбар хуралдаанууд л энэ асуудлыг авч хэлэлцэх бололтой. Бусад салбар хуралдаан нь илүүтэй дотоодын эдийн засгийн орчиндоо ханджээ. Хөтөлбөрийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Эдийн засгийн чуулганы эхний өдрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлснээр нээх бол хоёр дахь өдрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлнэ. Манай улсын эдийн засаг үнэхээр хямарсан уу, итгэлцлийг хэрхэн бий болгох вэ, бидэнд ямар асуудал илүү тулгамдаад байна зэрэг сэдвүүдийг хөндсөн, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон даацтай үгийг хэлэх болов уу хэмээн найдан хүлээнэ.
Эдийн засгийн чуулганд төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа гадны Элчин сайд нар, бизнес эрхлэгчид, дотоодын бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцдог. Тал бүрээс саналаа солилцож, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлсэн, хөгжлийн замыг тодорхой болгохуйц санал санаачлагууд дэвшүүлсэн үр өгөөжтэй хурал болох биз ээ.
Эдийн засгийн чуулганы ажиллагаанд амжилт хүсье.
Та бүхэн “Эдийн засгийн чуулган 2015” тусгай цэсийг ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой. Эдийн засгийн чуулганы мэдээллийг монгол хэл дээр GoGo News, англи хэл дээр GoGo Mongolia сайтуудаас хүлээн аваарай.