Өнөөдөр өглөө Төрийн ордонд эхэлсэн “Монголын эдийн засгийн чуулган 2015”-ын салбар хуралдаанууд 11 цагаас эхэлнэ. Дөрвөн салбар хуралдаан нэгэн зэрэг болох юм байна. Эдгээрийн дунд "Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил” гэсэн сэдэв багтжээ.
Эдийн засаг зогсонги байдалд орж, (ганцхан жишээ нь 2014 онд ДНБ-ий өсөлт 7.8 хувь болж буурсан) эрх баригчид төсвийн хөрөнгө оруулалтыг ихээхэн танасан өнөө үед энэ сэдвийг зайлшгүй хөндөх учиртай. Ирэх зургадугаар сард Засгийн газар төсөвт дахин тодотгол хийж, төсвийн зарлагыг улам хумихаар байна. Энержи Ресурс, МАК зэрэг манай улсын нүүрсний гэлтгүй уул уурхайн томоохон компаниуд экспортоо зогсоон, хүндрэлтэй нүүр нүүрээрээ тулчихлаа. Энэ нь манай улс руу багаар ч болов орж иргэд валютын урсгалыг улам удаашруулна. Энэ бүхнийг нуршихын учир нь эдийн засаг саатахад манай улсад нийгмийн хөгжил дагаад буюу зэрэг шахуу доройтдог явдал юм.
Өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарууд, нийгмийн халамжийн системд доголдол үүснэ гэсэн үг. Тэгэхээр бид энэ аюулыг хэрхэн гэтлэх вэ? Энэ талаар удахгүй эхлэх салбар хуралдаанаар дэлгэрэнгүй хэлэлцэн, гол нь хүндрэл тоочилгүй, гарц санал болгоно хэмээн найдаж байна.