Өнгөрсөн онд IPO-өө гаргаж байсан GoPro өнөөдөр дэлхий нийтэд танигдсан камер үйлдвэрлэгч болжээ. Тэгвэл компани хэдхэн сарын өмнө шоо дөрвөлжин хэлбэртэй камер бүтээх зохиогчийн эрх авсан байна.
Нэгдүгээр сард илгээсэн тэдний материалд бичсэнээр шоо дөрвөлжин камер нь гадуураа усны хамгаалалттай гэр хийсэн ч гэсэн бүх товчлуур нь дарагдаж болохоор байх аж. Сонирхолтой нь компани 2011 оноос шоо дөрвөлжин камерын загварыг бүтээж эхэлсэн бөгөөд одоохондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай тайлбар өгөхөөс татгалзжээ.
Өнөөдрийн байдлаар зах зээл дээр худалдаалагдаж байгаа GoPro камерууд шоо дөрвөлжин биш, харин илүү тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд хамгийн хямд загвар нь 129 ам. доллар байхад сүүл үеийн загварууд нь 499 ам. долларын үнэтэй байх жишээтэй.