Өнөөдөр бид гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжөөр олон зүйл хэвлэж болдог болжээ. Тэр ч бүү хэл саяхан бүрэн ажиллагаатай тийрэлтэт хөдөлгүүр хэвлэснийг мэднэ. Тэгвэл одоо хэрэв та гэртээ гурван хэмжээст хэвлэгчтэй бол хялбар ажиллагаатай, нарны эрчим хүчээр ажилладаг хөдөлгүүр хэвлэж болох нь.
Нэгэнт 15 ам. доллар төлсний дараа материал нь байгаа л бол та хэчнээн ч хөдөлгүүр хэвлэж болно
Германы инженер Андреас Хойсер бараг бүх хэсгийг нь хэвлэж гаргасан сонирхолтой хөдөлгүүр бүтээжээ. Түүний бүтээсэн хөдөлгүүр нь халууныг ашиглаж дугуйг эргүүлдэг юм байна.
Үндсэндээ уурын хөдөлгүүр. Уурын хөдөлгүүрийг ажиллуулахын тулд халуун ус ашиглаж болдог бол Хойсер энэ удаад нарны эрчим хүчийг ашиглахыг хүсжээ.
Гэхдээ доор байгаа бичлэгт харагдаж байгаачлан түүний бүтээсэн хөдөлгүүр халуун устай аяганы дээр байрлуулахад ажиллаж байгааг та хараарай.
Харин илүү сайн ажиллуулахын тулд нарны эрчим хүчийг ашиглах хэрэгтэй аж. Зарим нэг эрэг боолтыг нь л хэвлэж болохгүйгээс биш ихэнх зүйлсийг нь хэвлэж болох энэ хөдөлгүүрийн хэвлэх загварыг авахын тулд та Хойсерт 15 ам. доллар шилжүүлэхэд л хангалттай.
Харин нэгэнт 15 ам. доллар төлсний дараа материал нь байгаа л бол та хэчнээн ч хөдөлгүүр хэвлэж болох юм.