Нийтлэлч Б.Батбаяр "Монголын Эдийн засгийн форум 2015"-ын нээлтийн арга хэмжээнд үг хэллээ.
"...Таван жилийн дараа гэхэд эдийн засгаа дахин сэргээхийн тулд өнөөдрөөс суурийг нь тавих хэрэгтэй байна. Зүгээр л таван жилийн дараа нүүрс дахин үнэд орно гэж хүлээвэл улам л дордоно. Энэ асуудлыг юун түрүүнд баялаг үйлдвэрлэж, энэ орныг тэжээж буй хувийн хэвшлийнхнээс эхлэх саналтай байна.
Олон жилийн туршид улс орныг хорлож байгаа луйварчин дээрэмчдийг та нар санхүүжүүлж байгаагүй бол, та нар мөнгийг нь төлөөгүй бол та нар өдөөн хатгаагүй бол та нар турхираагүй бол тэд Монгол орныг сүйтгэх шийдвэр гаргагчид болон өсөн дэвжихгүй байх байсан.

Эмнэлгийн хараанд байх ёстой хүмүүс, ертөнцийн тухай дундад зууны ойлголттой тонуулчид, бичиг үсэггүй дээрэмчид, сүүлдээ бүр алан хядагчид Монгол орны төр нийгмийн улс төрийн шийдвэр гаргагчид болон өсөн дэвшсэн нь та нарын буруу биш үү.
Та нар ч гэж, улсад бүртгэлтэй гэр оронгүй компаниуд, хувийн хэвшилд ажиллаж буй хэдэн зуун мянган ажилтнууд, төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй 100 мянган шударга ажилтныг хэлж байна. Та нар гэдэгт би энэ орны татвар төлөгчид иргэдийг, та нар гэдэгт би төрийн шийдвэр, хууль тогтоол авлига сүрдүүлгээс болж дампуурсан, ажилгүй болсон иргэдийг хэлж байна.
Юун түрүүнд төрийн авлига сүрдүүлэг болон хүнд суртал болон хөгжлийн эсрэг хууль тогтоолоос болж дампуурсан, ажилгүй болсон, хохирсон иргэд болон компаниудыг бүртгүүлцгээе. Чухам хэний санаачилсан хэний дарамталж бий болгосон хууль тогтоомжоос болж, яаж хохирсон үүнээс болж хэчнээн хэмжээний мөнгө алдсан хэчнээн боломжоо алдсан зэргээ тооцоцгооё.
Үүнийг нэгтгэн Худалдаа аж үйлдвэрийн танхим аваачиж өгье. Худалдаа аж үйлдвэрийн танхим нь ажил олгогчдын татвараар амьдардаг учир тэднийгээ өмгөөлж хамгаалах үүрэгтэй. Гэтэл ингэж байхыг нь би сүүлийн 25 жил олж хараа ч үгүй, сонсоо ч үгүй. Харин ч тэгж яривал эрх баригчидтай нийлэн тэднийг дарамталж байсан тохиолдол олон бий.
Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Б.Лхагважав их шударга хүн. Түүнийг энэ ажлыг удирдан зохион байгуулж, манай нийгмийг бөөс хуурснаас нь салгах ажилд оройлон оролцоно гэдэгт найдаж байна.
Дээрэмчин луйварчдаас салгах ажилд тэднийг хөөн зайлуулснаар дуусахгүй. Тийм адгийн шаар хувалзнуудад төлдөг савыг цэвэрлэж, үр хөврөл бүрэлдсэн даруйд аборт хийж байхгүй бол үүдээр гаргасан нь тооноор, тооноор буцаасан нь тотгоор орж ирээд дахин дахин төрөх болно.

Тэдний үлдээж байгаа хамгийн жигшүүртэй хар мөр бол "ингэж болдог юм байна", "ингэсэн нь хождог юм байна" гэсэн төөрөгдлийг шинэ үеийн гэнэн томоогүй залууст үлдээж байгаа явдал юм. Ийм төөрөгдөл нь хойч үеэ хорт хавдартай төрүүлж байгаагаас өөрцгүй хэрэг. Ийм бүртгэл явуулсны дараа үр дүнд нь бид төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргаж ирнэ.
Үүнийг хавтгайруулахгүйгээр нүдэнд эвгүй харагдсан болгоныг дарамтлах гэсэн ийм увайгүй оролдлого гарах зэргээс сэргийлэхийн тулд энэ ажиллагаа нь ил тод сайн зохион байгуулалттай явагдах ёстой.
Дээрэмчин луйварчдыг төрөөс холдуулах ажиллагааг хойтон сонгуулиар гараагаа авах юм. Монгол улсад хүчирхийлэлгүйгээр хэн ч өөрийн эсэргүүцлээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тэр ч байтугай өнөөгийн хямралт үед бол тийм үүрэгтэй. Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргаад сонгуулийн үеэр тэднийг сонсохгүй хөдөлгөөн өрнүүлнэ гэсэн үг. Үүнд асар их зардал орно. Үүнийг манай ажил олгогчид, хувийн хэвшлийн компаниуд өлхөн даана.
Өнөөдөр үүнд гаргасан мөнгө нь маргаашийн тайван амьдралын хуулийн дотор чөлөөтэй амьсгалах бололцооны баталгаа болох юм. Бид сайн ч хүмүүсийн, муу ч хүмүүсийн жагсаалтыг гарган тэдний өмнө төрийн хаалгыг ямар ч хүчирхийлэлгүйгээр хаана гэсэн үг.
Үүнийг манай ард түмэн тэр дундаа төрийн удирдлагууд муу хүмүүсийг байнга шүүмжлэх байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэмжинэ гэдэгт итгэж байна. "Сайны хүч муугийн хүчээс үргэлж илүү байдаг. Даанч зохион байгуулагчдаа маруухан" гэж суут Ф.М.Достоевский хэлсэн байдаг.
Нийгмийн баялгийг бүтээж улс орноо тэжээж яваа сайн хүчин хувиа бодсон цөөн тоотой муу хүчинд байнга дээрэлхүүлж хүчирхийлүүлж байна. Энэ бол юутай ч гэсэн та бидний эх орон. Энэ орны цаашдын ирээдүйд хүн болгон санаа тавих үүрэгтэй.
Одоо эргээд эх орон төр нийгэм эдийн засгаа хар л даа. Найман зууны тэртээх овог аймгуудын алалдаан боловсронгуй түвшинд гарч, нам бүлэг хоорондын тулаан гадаад дипломтой Жамухуудын урвалт, булган дахтай Тоорилын явдал байгаа биз дээ.
Олсноо л дор нь хэрэглэж, барах нь нүүдэлчний араншин. Учир нь ачаа бараагаа үргэлж хөнгөлөн байгаагаа хэрэглэж дуусгах нь байгалиас тэдэнд тулгарсан нөхцөл. Монголын улс төр нийгэм эдийн засгийн тогтолцооны бүхий л гажиг нүүдэлчнээрээ үлдсэн сэтгэлгээнээс эхтэй.
Бид 21-р зуундаа зангиатай хоньчин, жинстэй үхэрчин, бантиктай ямаачин, Луи Витонтой тарвагачин, орон сууцтай бадарчин байгаа учраас түүхийн шинэ эрин бүтээн босгож чадахгүй байна.

Дундаж зууныхан шиг энэ шинж нь эд баялагт үрэлгэн түйвээгч байдал нийтлэг эрх ашигт зохицох чадваргүй араншин, өөр санаа бодлыг тэсвэрлэн чадваргүй зан, муу юмыг дальдрахгүй хийдэг атлаа зөв алхам хийхээс хулчийдаг бэртэгчин чанар тод харагддаг.
Нүүдэлчид юмыг нэг удаа аргалаад өнгөрөх сэтгэхүйтэй байхад суурин иргэд юмыг нэгмөсөн шийдээд шийдээд явчихдаг хандлагаараа эрс ялгардаг юм.
Эцэст нь хэлэхэд дээр дурдсан дээрэмчин авирыг популизм, популист гэх зэргээр гадаадаар нэрлэхгүй байхыг гуйж байна. Популист гэдэг бол ард түмэн эх орноо бодсон алдартай сайн хүнийг нэрлэдэг гээд ойлгочихсон тунхаглаад явна аа цаадуул чинь. Хэрээг хэрээ л гэдэг болохоос өргөмжилж байгаа нь энэ гээд бүргэд гэдэггүй шүү дээ. Миний саналыг хүлээж авсан бол сайхан алга ташъя. Дэмжиж байна гэж ойлгоё" гэв.